Хурд хэтрүүлснээс хоёр хүний аминд хүрэв
Нийслэлд автомашины тоо жил ирэх тутам нэмэгдэж, хөдөлгөөний нягтрал ачаалал ихэссэн. Энэ хэрээр замын хөдөлгөөнд оролцогчид Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журам зөрчих болсон. Тухайлбал, өчигдөр шөнө 01:35 цагийн үед замын цагдаагийн урд уулзвар дээр 05-50 УБИ дугаартай Toyota cresta, 06-06 улсын дугаартай Toyota Crown маркийн машин хурд хэтрүүлж гэрлийн шон, явган зорчигчийн гэрэл дохио мөргөж осол гаргаснаас хоёр хүн нас барсан байна. Ослын шалтгааныг тогтоохоор "Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв"-ийн камерт бичигдсэн бичлэгийг шүүж байна.
Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв
Осол гарсан бичлэг
Ослын дараах бичлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ