
Нутгийн ихэнхээр нөгөөдрөөс цас орж цасан шуурга, 2-р сарын 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 31-нд говь талын нутгаар, 2-р сарын 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна Цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ