
“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг нарт холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхээр товложээ. Тэдэнд эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан аж.
Сэтгүүлч Д.Баатархуяг БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн нь эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдах үндэслэл болсон юм. Харин түүний эхнэр Г.Уянга үүний дараа ҮШН-аас Улаанбаатар паласт зохион байгуулсан “Ард түмний их хуралдай”-д үг хэлэхдээ “БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа Зайсанд сая ам.долларын үнэтэй хаус худалдаж авсан” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ