Халуун сэтгэлээр оргилж яваа залуус...

img

Монголын ирээдүйн эзэд болсон хэсэг залуучуудын төлөөлөл халуун сэтгэлийн тусламжаа хэрэгтэй хүнд нь зориулж, нийгмийн амьдралд гар бие оролцож явна. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард “Дулаахан өвөлжье I” аяныг өрнүүлсэн “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлээс “Дулаахан өвөлжье II” аяныг өнгөрөгч ням гаригт зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд эзэндээ хэрэггүй болсон ч бусдад хэрэгтэй хувцаснуудыг тараасан аж. Энэхүү халуун сэтгэлийн аянд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчууд болон монголдоо амьдарч буй сайхан сэтгэлт хүмүүс оролцсон байна. Халуун сэтгэлт залуус ням гаригийн өглөө 09 цагт Төв номын сангийн урдаас хөдлөн Улаанчулуутын болон Биокомбинатын хогийн цэгт очиж, тэнд ажиллаж амьдардаг хүмүүст тусламжийн гараа сунгажээ. Үүний дараа Улиастайн эцэст байрлах “Заяа үжин” нийгэмлэгийн н.Тамарагийн халамж анхааралд байдаг 25 өрхийн иргэдэд тусламжаа хүргэжээ. Ингэхдээ тэр хавийн амьдралын боломж тааруу иргэдэд ч тусалсан аж. Хамгийн сүүлд нь Алтан овоогийн оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүст халуун сутгэлийн тусламжаа хүргэсэн байна. Залуус энэхүү аяныг зарлаад сайхан сэтгэлт хүмүүсээс ирсэн хувцас, хунарыг нас хүйс, хэмжээ загвараар нь ангилсан байсан гэнэ. Нэг багц буюу нэг уутанд дотуур өмд, цамц, малгай ороолт, куртка, оймс, бээлий, футволк зэргийг багтаасан байжээ. Энэ удаагийн аяны хүрээнд 1000 гаруй хүнийг дулаан хувцастай болгохын зэрэгцээ тэдэнд халуун аарц, сүүтэй цайгаар дайлсан аж. “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийнхэн “Бидэнд туршлага дутахаас сэтгэл дутахгүй” хэмээн  хэлэх дуртай юм билээ. Энэ удаагийн “Дулаахан өвөлжье II” аяныг  Гаахүүгийн Батзаяа гэх залуу ахлан хэрэгжүүлсэн бөгөөд тусламж хүргэх аянд 20 гаруй автомашин, 100 гаруй залуучууд оролцсон юм. “Хэний зүрх бусдын төлөө цохилно, тэр хүн үнэхээр агуу “ гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг энэ орчлонд төрсөн хүн бүхний хамгийн эрхэм чанар билээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай. http://youtu.be/UVaPpHRGI-A П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boogii:
bi hamtarhiig husej bna. yaj holbogdoh be.bi porter mashintai tus boloh bolobuu gj bodlooooooooooo
2013-02-02
Delhiin 7 honogiin shildeg gerel zuragt oruulahar zurguud bna jishee ni derese 2, 5, 8. Mgl-iin maani zaluus shn bolj bgad uneher bayartai bna
2013-01-31
Dar:
Ih xyriliin gishvvdiin xiigeegui ajiliig Xiij bna sh de 4 jil xydlaa yarij xywidaa xurungu mungu nenexees ARD tvmnii tuluu yu vH xiigeegui xogiin tseg deer garaad amidral yamar bgaag Xen ni xarsan yum be
2013-01-31
dondog:
ene ganjavhlan geed zaluu ih mundag zaluu yumaa engiin murtluu ih mundag zuiluud sanaachilah yum
2013-01-31
Munguu:
Sain baina, mash ix bayarlaj bnaa, iim saixan zaluusd...uxaantai yumaa, ta nar l Mongoliin ireedui shuu.
2013-01-30
saihan setgeliin uzuurt shar tosoo gej zaluusaa uragshaa demjij bna aa
2013-01-30
Wow eniig l jinhene hogjil gene! Iim saihan setgeltei manlailagch zaluuchuudtai oroniig hamgiin bayan hamgiin az jargaltai uls gene!!!Ta buhend ene horvoogiin hamgiin sain saihaniig husye!
2013-01-30
zochin:
Batzayadaa amjilt xusii!mundag zaluu
2013-01-29
"Хамтын халуун сэтгэл" залуустай нэгдэхийг хүсвэл СУИС-ийн баруун талд байрлах 5 сургуулийн замын эсрэг талд ногоон гурван давхар 37-р байр 5 орц,49 тоот 99097480, 99868066 утсаар холбогдож болно. Мөн http://www.facebook.com/groups/haluunsetgel/?ref=ts&fref=ts цахим хаягаар нэгдэж болно.
2013-01-29
naagii:
ta hedtei negdej bolohuu yaj ta hedtei holbogdoh we bi bas iimerhuu ajild ywj bsan bas haana ochij uulzahuu heleed ogooch
2013-01-29
Дэмжиж байна... иймхүү буяний ажил болохоо урьдчилаад зарлах юмуу мэдээлэлийг хаанаас авч болох вэ нэгдэхийг хүсэж байна
2013-01-29
цээнээ:
Хүсвэл хэн ч нэгдэж болно. Нас хүйс шашин шүтлэг харгалзахгүй ... http://www.facebook.com/groups/haluunsetgel/?ref=ts&fref=ts
2013-01-29
demjij bn. zaluusaa uragshaa
2013-01-29