"Хуульчдын танхим"-д хэлэлцүүлэг болно
Насанд хүрээгүй хүүхдүүд PC тоглоомонд донтож, сэтгэцэнд нь нөлөөлөх болсон тул интернэт тоглоомын газрын дүрэм, журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийн хэлэлцүүлэг маргааш 09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д болно.Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийёлэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд оролцох юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ