
Японы сансар судлалын агентлаг дэлхийн гадарга, байгаль цаг уурыг тандан судлах шинэ загварын хоёр хиймэл дагуул хөөргөжээ. Хиймэл дагуулыг Кагошима мужийн Танегасима арлын сансрын хөлгийн буудлаас H-IIA пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна. Хос хиймэл дагуулын нэг нь радарын, нөгөөх нь оптик юм байна.
Эхний буюу хиймэл радарын хиймэл дагуул нь дэлхийн газрын гадаргад судалгаа шинжилгээ хийх зориулалттай. Ингэхдээ шөнийн цагт, үүлтэй байсан ч ажиглалт хийх чадвартай аж. Харин оптик хиймэл дагуул нь гадаргуу дээрх биетийг өндөр нарийвчлалтайгаар илрүүлэх гэнэ
Японы улс Пхеньяны болзошгүй төлөвлөгөөг урьдчилан таамаглаж, тэдний мэдээллийг олон улсад ил болгох үүднээс хоёр хиймэл дагуул хөөргөсан нь энэ аж. Нарийн технологитой хиймэл дагуулууд нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн нарийн мэдээллийг ил болгоно гэдэгт Японы эрдэмтэд итгэлтэй байна. 1998 онд Хойд Солонгос Хоншү арлыг алсын тусгалтай пуужингаар харвасны дараа Япон тагнуулын хиймэл дагуулын хөтөлбөрөө эхлүүлсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ