Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 хэм хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 2 хэм  хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ