Солийн Данзангийн зээгийн өрөөг нэгжсэн нь
Мэдээллийн дэлгэц “Шууд. мн” сайтын нэгжлэг булангийн энэ удаагийн дугаар “A&A Global” хуулийн фирмийн захирал, Олон улсын баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Английн хуульчдын холбооны гишүүн, Америкийн баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Р.Батрагчаагийн ажлын өрөөнөөс хүрч байна.
Тэрээр Ардын Хувьсгалын анхны долоогийн нэг, Сангийн яамны тэргүүн сайд, бүх цэргийн жанжин Солийн Данзангийн зээ гэдгээр юм. Дугаарын зочин маань Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нисора цамхгийн дөрвөн давхарт саруулхан тохилог өрөөнүүдэд тухалжээ.
Түүний талаар товч өгүүлбэл, “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрхзүйчээр, Монгол Улсын их сургуулийг хуулийн магистраар төгссөн. Улмаар Английн Ноттингэмийн коллеж, Ливерпулийн их сургуульд мэргэжлийн дээд курсийг дүүргэн Английн хуульчдын холбооны гишүүн, уг холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын баарын /хуульчдын/ холбооны гишүүн болсон аж.
Р.Батрагчаа үеийнхэн дотроо өндөр боловсролтой, чадварлаг хуульч гэдгээрээ танигдсан нэгэн. Тиймдээ ч саяхан Америкийн баарын /хуульчдын/ холбооны гишүүн болжээ.
Өнгөрсөн жилийн хувьд тэрээр Монгол Улсаа төлөөлөн анх удаагаа хуулийн сургуулиудын дунд жил бүр зохиогддог дэлхийн хамгийн том тэмцээн болох “Philip C. Jessup International Law Moot Court Competition”-н тэмцээний шүүгчээр АНУ-ын Вашигтон, Нью-Йорк хотод ажилласныг нь дурдахгүй өнгөрч болохгүй юм.
Мэдээж олон улсын нэр хүндтэй тэмцээнийг шүүнэ гэдэг захын аавын хүүд тохиолдох боломж биш гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Ингээд эрхэм хуульчийн өрөөг нэгжсэн фото сурвалжлагаа хүргэе.
Түүний өвөө Солийн Данзангийн хөрөг зураг. Энэхүү зургийг олон улсад нэртэй Бэбээ гэдэг зураач зуржээ. Хөргийг 7-8 сарын хугацаанд зурсан гэнэ. Түүний хэлэхээр “Найз маань өвөөгийн зургийг бараг үнэгүй шахам зурж өгсөн. Гэхдээ найман сарын хөдөлмөр орсон бүтээл. Энэ зураачийн бүтээлийг бол гаднынхан маш өндөр үнээр авдаг гэсэн. Зургийг зурахдаа олон сар зарцуулсан нь өнгө будаг зэргийг нь нарийн тохируулахын тулд ингэж хугацаа авдаг юм шиг байгаа юм, зураач хүн биш болохоор зарим нарийн зүйлийг нь мэдэхгүй юм” гэж хэлэв. Уг нь энэ зургийг дуудлага худалдаанд оруулж, мөнгөөр нь Арын сайхан хангай нутагт нь зориулж Хархорин, Хотонтын зааг дээр өвөөгийнхөө дурсгалд зориулж хаалга босгоё гэж төлөвлөөд байгаа . Гэхдээ өвөөгийнхөө зургийг бас зарчихна гэхээр хармын сэтгэл төрөөд байна шүү гэлээ. Уг нь мөнгөөр нь хийх ажил нь их сайхан юм, өвөөгийнхөө нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хүртэл үүгээр эхлүүлнэ гэж боддогоо тэрбээр нуусангүй.
Ажлын ширээ. Цэцэг, notebook, хуулийн ном, өдөр тутмын сонин зэргийг өржээ
Хүүхдүүдийнх нь зураг. Аавынхаа төрсөн өдөрт нь эл зургийг бэлэглэжээ. Түүний эхнэрийг М.Одмаа гэдэг. Голомт банкны ажилтан. Харин зураг дээрх том хүү энэ жил 5 настай, бага хүү 2 настай гэнэ. Тэднийг Улаанбаатарын утаанаас дайжуулан гадагш суралцуулахаар явуулжээ.
Олон улсын барын холбооны сэтгүүл. Олон улсын хуульчдын холбооноос сар болгон гишүүддээ сэтгүүл явуулдаг аж. Зочин маань “Манай өмгөөлөгчдийн холбоо ингэж явуулж чаддаггүй юмаа гэхэд интернетээр гишүүддээ сэтгүүлээ явуулж байвал зүгээр юм” гэсэн юм.
Чикаго загварын LV-гийн түрийвчтэй.
Зоос мөнгөний цуглуулгатай
"Ipad", болон "blackberry" гар утас барьдаг
Дээрх мандат нь 2011 оны тавдугаар сарын 1-3-ны хооронд Олон улсын хуульчдын холбооноос зохион байгуулдаг бага хуралд оролцож байсан үеийнх.
Монгол Улсын эрх зүйн орчны талаар танилцуулга хийж, сүүлийн хурлыг хөтлөн, удирдан явуулж байжээ.
Харин доод талд нь байрлах мандат бол өнгөрсөн онд Олон улсын хуульч оюутнуудын холбоо, Олон улсын хуульчдын Холбоо, Америкийн хуульчдын холбооноос хамтран зохион байгуулдаг "Jessup cup" хэмээх дэлхийн аварга шалгаруулах шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцож байх үед хэрэглэж байсан аж.
Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ








СЭТГЭГДЭЛ БИЧИХ