Тулганы гал цогшсон гашуун үнэн

img

Их хотын чийдэн салхинд үлээгдсэн дэнгийн гэрэл шиг нэг тодорч, нэг бүдгэрч байна. Монголын хүн амын талаас илүү хувь нь дөрвөн уулынхаа дунд чихэлдэж, хөдөөнөөс хотыг зорьсон нүүдэл үл тасрах тул уулын ам, жалганы амсарт хаяа хатган буух айлуудын тоо өссөөр. Тэнгэр баганадах шинэ барилгууд ч улам их цахилгаан, дулаан нэхэж байна. Өнгөрсөн зууны дундуур хагас саяас давахгүй оршин суугчтай байхаар төлөвлөсөн Улаанбаатарын эрчим хүчний хэрэгцээг социализмын үед барьсан гуравхан Дулааны цахилгаан станц нуруундаа үүрч байгаа юм.  Ялангуяа сүүлийн хэдхэн жилд ачаалал 8-10 хувиар өсчээ. Гэтэл ДЦС-4 аль 1983 онд гал голомтоо асааж, гурван жилийн дараа эхний ээлжийн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш их хот тулгандаа гал нэмсэнгүй. Тэр үед улс орны удирдлага сэтгэлдээ галтай хүмүүс байсан ч юм уу эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх түлхүү бодлого хэрэгжүүлсний хүчинд өчигдрийг хүртэл хөгжлийн алхаанаас хоцорсонгүй.

Өнөөдөр энэ салбар зах зээлийн давалгаанд нэгэнт гээгдсэн нь тодорхой болов. Мөнөөх эрчим хүчний түрүүлж явсан алхаа уул уурхай, их барилгажилтын хөгжлийн хурдыг гүйцэхгүй түүртэж эхэллээ. Тус салбарын эх үүсвэрүүдийн өнөөгийн суурилагдсан хүчин чадал дээр импортоор авах боломжит чадлыг тооцож үзэхэд 2014 оноос эрчим хүчний дутагдалд гарцаагүй орж эхлэх тооцоо гарч байна. Монголчууд капитализмыг алгассан цагаан мориныхоо амыг эргүүлж татаад эрчим хүчний салбарыг хувьчлах эрх зүйн орчныг бүрдүүлсэн атлаа бүтээн байгуулалтын дорвитой ажил хийсэнгүй. Өнөөдөр Дулааны цахилгаан станцууд хувьцаат компани,  түгээх сүлжээнүүд төрийн өмчийн хувьцаат компаниуд болсон. Гэвч Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж арилжаалан мөнгө босгож, хөрөнгө оруулалт хийсэн юм алга.

Ер нь эрчим хүчний хангамжийг хэд хэдэн түвшинд авч үзэх хэрэгтэй юм байна л даа. Төвлөрсөн хот суурин газарт ямар байхав, алслагдсан бүсийг яаж хангахав, тархай бутархай малчдаа орхих юм уу гэх мэт. Тэгвэл төвийн эрчим хүчний систем маань их нүүдлийн дараах суудлын ая даахгүй болж. Ардчиллын буянаар төв руугаа тэмүүлсэн хүн амыг ад үзэгдсэн социализмын үеийн станцууд цахилгаан, дулаанаар хангасаар ирлээ. Дан ганц улсын нуруун дээр энэ салбар цааш хөгжихгүй нь тодорхой болов. Иймээс хувийн хэвшлийнхэн хүч түрж орж ирэх цаг болжээ. Үүний үүд хаалга нь эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлсөн явдал. Мэдээж дулааны ч бай, ус, салхиных ч бай станц өртгөө нөхөж чадаад ашигтай ажиллах тооцоо байвал хэн нэг нь хөрөнгө оруулалт хийнэ. Одоо нэг кВт цахилгаан, нэг Гкал/ц дулаан ямар үнэтэй байхыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож байна. Гэхдээ төрөөс жолоог нь сул тавьчихсангүй. Дандаа алдагдалтай явж ирсэн эрчим хүчний үнийг УИХ-ын 2011 оны 72 дугаар тогтоолд аажмаар нэмэгдүүлж, хэвийн хэмжээнд хүргэхээр заасан.Суурин амьдралд ус, агаар шиг хэрэгтэй цахилгаан, дулааныг цаг цагт нь үйлдвэрлэдэг ч даанч нөөцөлж болдоггүй эд.

“Улаанбаатар ДЦС-5” төслийн хувь заяа эргэж буцсаар өнгөрсөн оны зун “Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” консорциум давуу эрхтэй оролцогчоор шалгарсан билээ. Тус консорциум туршлага, чадвар, санхүү болон техник технологийн боломж, дотоодын хамтрагчийн чадамж зэргээрээ олон давуу талтай юм байна. Станцын нийт хүчин чадал 100,469 МВт, үйлдвэрлэлийн гол цөм болох эргэлдэгч буцламтгай давхрагат шаталттай зуух буюу CFB бүхий ДЦС-ыг барьж байгуулсан болон ашиглаж буй туршлага нь 2,705 МВт ажээ. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ 2015 он гэхэд 1000 МВт, дулаан 1800 Гкал/ц хүрэхээр байгаа нь эрчим хүчний энэхүү шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтыг яаравчлахад хүргэж байна. Арга ч үгүй биз, төвийн эрчим хүчний системд нийслэл, 13 аймгийн 150 гаруй сум багтдаг. Дээр нь Улаанбаатарын утааг багасгах 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг амилуулахад гол судас болно. ДЦС-4-ийг нийслэлийн  баруун захад барьсан нь хотын орон зайн төлөвлөлтөд эерэгээр нөлөөлсөн шигээ ДЦС-5 Хонхор орчимд босвол шинэ суурьшлын бүс зүүн тийшээ тэлэх боломжтой. Гагцхүү маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх газрын асуудал дархан цаазат Богд хан уулын бүсэд хамаарах учраас УИХ эцэслэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй. Харин газар хавчсан юм шиг манайхны хотын төвдөө шигддэг сэтгэлгээ парламентын ордны шавыг ч одоо хэр тавьж чадахгүйд хүргэсэн гашуун сургамжаа давтвал гал алдахад тулж мэднэ.

Мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ойролцоо шинэ цахилгаан станц барих хамгийн ашигтай байршил нь Баянзүрхийн товчооны зүүн талд  хуучин орос цэргийн радио локацийн баруун талын аман дахь байрлал гэж үзжээ. Энэ байршлын давуу тал нь төмөр замыг салаалан тавих боломжтой, хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. Мөн газар чөлөөлөх асуудал байхгүй, хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. Үнсийг хуурайгаар зөөж зайлуулах тээвэрлэлт хийхэд хялбар, дулааны шугам болон цахилгаан дамжуулах агаарын шугам барих зурвас чөлөөтэй юм байна.

Гэвч шаваа тавиагүй ДЦС-5-ыг ашиглалтад орох хүртэл нийслэлийн дулаан хангамжийн чадлын хомсдлыг арилгах зорилгоор Амгалан дахь “УС-15”-ыг түшиглэн 250 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцыг 18 сарын хугацаанд барихаар төлөвлөжээ.  Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулахаар санал боловсруулан яамдаас санал авч байна. Илч түгээх энэ эх үүсвэр ашиглалтад орсноор 20 мянга гаруй айл өрхийн дулааны хангамжийг шийдвэрлэнэ. Мөн  дулааны дутагдлаас богино хугацаанд гарах техникийн боломжит хувилбар болох ДЦС-4-ийг 100 МВт-аар өргөтгөх юм. Энэ төсөл 95 сая ам. долларын өртөгтэй бөгөөд 7,8  жилд зардлаа нөхөхөөр урьдчилан тооцоолжээ. Харин 2012 оны есдүгээр сард  ДЦС-4-ийн төлөөлөгчид  ОХУ-ын Уралын турбины заводад очиж, шинэ турбин нийлүүлэх  гэрээний үнийг эцсийн  байдлаар тохирсноор төслийн өртгийг 70  сая ам. долларт багтаахаар болсныг Эрчим хүчний сайд М.Сономпил дуулгав. Хөгжлийн банкны тухай хууль болон УИХ-ын 2010 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн зохих заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу  дээрх 70 сая ам долларыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэхээр тооцоод байна.

 Энэ төсөл хэрэгжсэнээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.ц, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/ц-аар нэмэгдэх ба энэ нь өнөөгийн хэрэглээний 10 гаруй хувь буюу 2014-2015 оны  хэрэглээний өсөлтийг хааж, шинэ эх үүсвэр ашиглалтад ортол хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй хангах найдвартай арга хэмжээ болох учиртай. Эдгээр төслийн хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд цаг алдалгүй шийдэж, угсралтын ажлыг эхлүүлбэл 2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө дуусгах боломжтой ажээ. Гэхдээ нүүрсний зарцуулалт 800 мянга гаруй тн-оор, усны хэрэглээ 70 мянган тн-оор өсөх боловч станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ даруй хоёр хувь буурснаар ДЦС-4-ийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ, найдвартай ажиллагаа дээшлэх юм байна.

Монгол Улсын тулганы галд сүүлийн гучаад жилд Тайшир, Дөргөний усан цахилгаан станц, Өмнөговийн Даланзадгад, Ухаахудаг дахь дулааны цахилгаан станцаар цучил нэмснийг эс тооцвол эрчим хүчний томоохон эх үүсвэр нэмэгдсэнгүй. Уг нь “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын 1996-2000 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт хөрөнгө оруулж, хөгжлийн бүс, аймаг, сумын төв, суурин газрыг эрчим хүчний шинэ эх үүсвэрээр хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ” гэж заасан байсныг Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газар сэргээж, анхны дорвитой шан татах буйзаа. Эс тэгвэл Эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж гуайн зүйрлэж хэлснээр Монгол Улсын эрчим хүчний салбар өндөр даваа өөд нэгдүгээр араагаараа мацаж яваа ахадсан ачаатай чиргүүлтэй машин шиг ухрах эрхгүй уухилж явна. Энэ машин хүч алдвал эх орны голт зүрх тэр чигээрээ зогсоно гэсэн үг. Нүүдлийн хөлд дарагдаж, суудлын ая даахгүй болсон станцуудад бүл дутаж байна.  Улаанбаатарт удахгүй баригдах ДЦС-5 гал алдахад дөхсөн иргэдийн сэтгэлд зул лугаа асч байна.

Г.Улсболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Gal aldah talaar bichsen baihad yun Enkhsaihan be?
2013-05-20
T:
М.Энхсайхан Шинэчлэлийн Засгийн газрыг шилгээхээр шилэрч эхэллээ 13 цаг 39 минутын өмнө Нэг хэсэг МАХН-ыхан Засгийн газраас гарна хэмээн баахан сандаргасан. Тэд намын дарга Н.Энхбаяр ял авах юм бол үг дуугүй Засгийн газраас гарна хэмээн түүнийг хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэхээс өмнө “айлгаж” байсан билээ. Гэхдээ МАХН-ын энэ тоглолт тавилттай жүжиг байсан гэдэг нь анхаасаа л илт байсан. Арай хийж, Засгийн газарт орчихоод одоо гарна гэдэг нь аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил зүйл болно гэдгийг олон гадарлаж байсан болохоор тэр. Харин Улсын дээд шүүхийнхэн цаашүлаад Засгийн газрынхан тэдний сүрдүүлэгэд бага зэрэг автсан.   Тийм ч дүр үзүүлэх шаардлагатай байсан. Учир нь Н.Энхбаярын ялыг ямар нэг хэмжээгээр хөнгөрүүлэхгүй бол МАХН Засгийн газар дотор янаглан хорлолт хийж, Хоролмаагийн дүрд гайхамшигтай сайханаар тоглож мэдэх байсан юм. Харин хэрэг явдал арай нааштайгаар шийдвэрлэгдэхэд МАХН манай МҮАН зөвшөөрөхгүй байна хэмээгээд энэ асуудал намжсан. Гэвч хав дарагдсан энэ сэдэв дахиад л гарч ирэх нь байна. Гэхдээ энэ удаа МАХН биш МҮАН, Н.Энхбаяр биш М.Энхсайханы удирдан зохион байгуулалтаар.   М.Энхсайхан уг нь хэдхэн сарын өмнө Засгийн газрын тогтвортой байдлын төлөө ажиллана хэмээн ярьж байсан. Гэвч АН-ыхантай таарч тохирохгүй Монголын төмөр замын захирлын албан тушаалаасаа буунгуутаа хэд хэдэн хүнийг хорхойтой шүдэндээ зуусаны нэг нь Н.Алтанхуяг. Ерөнхий сайд түүнийг анхлан ажилд томилж байхдаа нэг их дуртай байгаагүйгээ нуугаагүй. Учир нь энэ хүн тус намаас “урвагчдын” нэг.   Харин сүүлд санал зөрөлдөхөд үг дуугүй халж орхисон. Бас сүүлд М.Энхсайханы төрийн нууцын талаар мэдээлэл хийх үеийн бичлэгийг Ерөнхий сайд тараасан байна гэж үздэг. Ерөнхий сайдад мэдээлэл хүргэж байх үеийн бичлэгийг хэн тараав гэж Н.Алтанхуягаас хариуцлагатайгаар асууж байсан. Гэвч үүнийг нь Зам тээврийн сайд яамны хурал дээр мэдээлэл хийж байх үеийнх нь үгүйсгэсэн. М.Энхсайхан уг нь хаана юу ярьсанаа санахтайгаа байгаа хүн. Тиймдээ ч Шинэчлэлийн Засгийн газрыг шилгээхээр “шилэрч” яваа сурагтай.   Гэхдээ МАХН буюу Н.Энхбаяртай санал нийлбэл шүү дээ. Энэ хоёр хүн Шударга ёс эвсэл байгуулсаны дараа харилцаа муудсан. Бараг бие биенийгээ ч харах хүсэлгүй болтлоо хурцадсаны илрэл нь Засгийн газар байгуулагдаж байх үеэр Сангийн яамны сайдад түүнийг санал болгоход илэрсэнээс хойш тийш болсон. Харин энэ удаа тэдний зам дахин нийлэх болов уу. МАХН Засгийн газрын гарсанаар Н.Энхбаярыг аварна гэдэг шал худлаа зүйл. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ үед Засгийн газраас гарна гэвэл тэдэнд ашиггүй. Харин тэд гарангуутаа МАН-тай нийлбэл харин ашигтай байж болох юм. МҮАН-ын тухай Засгийн газарт нэг сайдтай, агентлагт цөөнгүй дарга нартай. Хэрэв “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарвал улс төрийн том эргэлт болж магадгүй байна.   Share on linkedin Share on facebook Share on twitter Share on email More Sharing Services 0 Сэтгэгдэл Сэтгэгдэл: Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд chuhal.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Зочин 180.149.78.26 MONGOLIA 0 секундын өмнө Маш зов шударга ес эвслийн шударга хvмvvc энэ луйварчидтай анхнаасаа л буруу хамтарсан юм эднээс МАН тай нийлсэн бол арайч ингэж vндэсний удирдагч еронхийлэгчээ хэлмэгдvvлэхгvй байсан одоо юу оройтохов засгаас гаргаад МАН тай хамтарч олонхи болоод засгийн эрхийг яаралттай авч  Энхбаяр еронхийлогчээ суллаж гаргаад буцааж еронхийлогч болгон эд нараас.  Ос хонзонгоо естой нэг  заналтайгаар авах хэрэгтэй манай еронхийлогч яаж хариу барьдагийг vзvvлээд огно германчуудаас их удирдагч сталин ошоо vvний  дэргэд юуч биш Зочин 184.75.217.45 2 цаг 16 минутын өмнө ОДОО ХАШИРСАН ХҮН ДАХИН АЛДАА ГАРГАЖ ГЭНДЭХГҮЙ МАХН-МҮАН ШУДРАГА ЁС ЭВСЭЛ ЭЭ ЗОРИГТОЙ ХҮЧТЭЙ ХАМТРАН ЭНХБАЯР ДАРГЫГ ДАРУЙ СУЛЛАН ГАРГУУЛЖ, ЦААШДАА МАШ ЭРЧТЭЙ ТЭМЦЭЛ ӨРНҮҮЛЭН ЭНЭ УЛС ОРОНД ТОГТООГООД БАЙГАА БУРУУ ДЭГЛЭМ ХЭТ НЭГ АН НАМЫГ ӨӨХШҮҮЛЭН ДАВРААСАН ТАНИЛ ТАЛ АХ ДҮҮ ХАМААТАН САДНЫ ТОМИЛГООГ ЗОГСООЖ УХААЛАГААР УЛС ОРНЫГ УДИРДАН ЗАЛАХ ЭРХЭМ АЖИЛДАА ХАМТРАН ШАРГУЙ ЯВЖ ЯЛАЛТ БАЙГУУЛАХЫГ ХҮСЬЕ!!!! МАХН-МҮАН ШУДРАГА ЁС ЭВСЭЛД АСАР ТОМ АМЖИЛТ!!! Зочин 184.75.217.45 2 цаг 20 минутын өмнө ЭНХСАЙХАН ЧИ МЭДЭЭЖ АЛТАНХУЯГ Т/З-Д ЧАМАЙГ ТОМИЛОХ ДУРГҮЙ БСНАА НУУХГҮЙ БХД, ЭЛБЭГДОРЖ ЧАМААР ТОГЛОЖ ЧАМАЙГ ТОМИЛУУЛСАН ХҮН БОЛЖ ЖУЖИГЛЭН ХОР НАЙРУУЛЖ БАТТУЛГААР ЧАМД ҮҮНИЙГЭЭ ХЭЛҮҮЛЖ ОРОНД НЬ ЭНХБАЯР ДАРГЫГ ШҮҮХ ШИЙДВЭР ГАРГАСАН, БИ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ГЭЖ ЧАМААР ХЭЛҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ БХД ЧИ ӨӨДГҮЙ ЗАН ГАРГАЖ ТЭР БОХИР ХЭЛМЭГДҮҮЛЛИЙГ ДЭМЖИН МЭЛЗЭЖ БИЛЭЭ!!! УГ НЬ ШУДРАГА, ХЭЛСЭНДЭЭ БАЙЖ, ТЭМЦЭЛДЭЭ ҮНЭНЧ УЛС ТӨРИЙН Ч БАЙ НӨХӨРЛӨЛДӨӨ Ч ЭР ХҮН ШИГ ТУУШТАЙ БАЙХ НЬ ЦААГУУРАА УЛС ОРОН УЛС ТӨРИЙН ЗӨВ ТОГТОЛЦОО ҮҮСГЭЖ ХАМТРАХ НЬ ӨНӨӨГИЙН ЭНЭ АН МАН 2-ЫН БУРУУ ТААШУУ БОЛГОНЫГ ЗАСЧ ЗАЛРУУЛАН УЛСАА ХӨГЖҮҮЛЖ АРД ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛ АХУЙГ ДЭЭШЛҮҮЛЭН ТӨРӨӨ ЭЗЭН ШИГ ЭЗЭН БОЛОН УДИРДАЖ ЗӨВ ГОЛДИРОГОД НЬ ОРУУЛАХ ЧУХАЛ ЗОРИЛГО БАЙГААГ УРДАА ТАВЬЖ НААД ЗАХ НЬ ЭНЭ Т/З МЭТ ТОМ АСУУДЛЫГ Ч ХАМГИЙН АШИГТАЙГААР УЛСДАА ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ БГААГ УХАМСАРЛАН ЭРХ ХҮҮХЭД ШИГ ЗАН ГАРГАН АВИРЛАХ ХЭРЭГГҮЙ Л БСН БАЙХГҮЙ ЮУ? ОДОО ХАШИРСАН ХҮН ДАХИН АЛДАА ГАРГАЖ ГЭНДЭХГҮЙ МАХН-МҮАН ШУДРАГА ЁС ЭВСЭЛ ЭЭ ЗОРИГТОЙ ХҮЧТЭЙ ХАМТРАН ЭНХБ Зочин 122.201.18.172 MONGOLIA 6 цаг 2 минутын өмнө монгол төрд хэрэгтэй хүн шүү жинхэнэ эх оронч улс төрч одоо энэ томчууд дотор энхсайхан шиг боловсролтой нь байгаа юм уу хөгийн л баагийнууд ш дээ инээд хүрмээр монгол төрд хоёргүй нүүрээр ажиллаж сайн мөрөө үлдээсэн эцгийнх нь сайхан чанарууд түүнд байдагт бахархдаг шүү Зочин 122.201.18.236 MONGOLIA 6 цаг 24 минутын өмнө Genko Battulgad durluulsen Altanhuyagin zasgiin gazart hiij chadah um negch algadaa. Urgun tumur zam, Sainshandin aj uildveriin tsogtsolbor geed ul buteh muruudluus uur hiij chadan ajil, chadvar bi l lav olj harahgui bn. Baruun tsanhiig zuun tsanhiin araas oruulj dampuuruulah neg sanaa bas baigaa. Ene bugd mongolchuudad yamar ur ashig uguh ve? Iimd bi bol Enhsaihanii ene uildeliig demjij bn. Battulga Mongol Ulsiin Erunhiilugchiin ugiig ch ul tooj baigaa hun shuudee. Tuund zahirgaa baina u? Зочин 182.160.55.12 MONGOLIA 8 цаг 17 минутын өмнө dampuu tor dampuurlaa.ardchilal nereer daranguilj bga altanhyag metiin daranguilagchdig zailuulah heregtei. Зочин 203.194.114.100 MONGOLIA 9 цаг 53 минутын өмнө AN garch irj baihad bayarlaj l bailaa, odoo bol Jenko metiin luivarchid ulaan tsagaand garsaar baigaag taslan zogsooj chadahgui baigaag haraad ene zasag tarsan ch zuv uym shig sanagdah bolloodoo, Gants luivarchixn,hulgaichaa darj chadahgui bol hohichin bolohoos oor zamgui,tegeed tsaashdaa eronhiilogchiin songuuli,daraagii n songuulid AN ondiij bosohgui l voloh baihdaa. uul ni ingemeergui l baihiin, MAN garaad saihan bolohgui l baih,gants negen saidaa zailuulaachee gej Altanhuyag saidaas shaardaj bnaa..es tegvees.........oulgomjtoi Зочин 182.160.48.42 MONGOLIA 11 цаг 6 минутын өмнө энэ хэдэн бууны нохойнууд засгаас гарвал дахиж ажил олдохгүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа тул засгаас гарч харагдаач. Зочин 124.158.111.130 MONGOLIA 11 цаг 27 минутын өмнө энхсайхан гуай ганц суудлаас болж засгаар тоглох хүн биш ээ Зочин 122.201.18.173 MONGOLIA 11 цаг 57 минутын өмнө namaasaa garaad MAXN-d ortsgoo Зочин 49.0.159.93 AUSTRALIA 12 цаг 6 минутын өмнө Маш зөв засгаас хүмүүсээ тат. Алийн болгон бөөн луйвар дунд амьдрах ёстой гэж Зочин 182.160.28.105 MONGOLIA 12 цаг 16 минутын өмнө AN-iin esreg temtseh heregtei bolj baina daa haah, ardchilsan stalinist nam demii nam demii humuus busad hulgaich nartaigaa adilhan,buur doloon dor olsgolon nohoi shig Зочин 124.28.96.78 REPUBLIC OF KOREA 12 цаг 20 минутын өмнө altanhuayagiin zasgiin gazriig taraah heregtei Зочин 202.179.11.34 MONGOLIA 12 цаг 45 минутын өмнө Enkhsaikhan aliin bolgon AN-iin atgandni ywah we.Tuunii zuw.demjij baina
2013-01-30