
Энэтхэг улсын Дээд шүүх дэлхийн эм бэлдмэл үйлдвэрлэгчдийг тус улсын ард иргэдийг туршилтын туулай маягаар ашиглаж байна хэмээн буруутгав. Зарим нэг туршилтад байгаа эм бэлдмэлүүдийг нууцаар хүмүүс дээр туршиж байсан нь мэдэгдэнгүүт шүүх тус улсын нутаг дэвсгэр дээр эм бэлдмэлүүдийг клиник туршилтуудад оруулахыг хоригложээ. Хамгийн аймшигтай нь эм бэлдмэлийг хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дээр туршиж байсан гэнэ.
Өөрөөр хэлбэл, туршилтад сайн дураар ороогүй хүмүүс юу ч мэдэлгүй суусан аж. Тэднээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байна. Үүнээс хойш тус улсын Эрүүл мэндийн сайд клиник туршилтуудыг биечлэн хянах юм. Ажилдаа хариуцлагагүй хандсан Эм бэлдмэлд хяналт тавих ерөнхий газар энэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв.
Одоогоор хэдэн тооны хүн дээр туршилт явуулсныг нарийн тогтоогоогүй байгаа аж. Зарим нэг байгууллагууд 350 мянгаас хоёр сая хүртэл хүнийг туршилтын туулай болгосон байх гэж таамаг дэвшүүлжээ. Туршилтын явцад нас барсан, хохирсон хүмүүсийн гэр бүлд нөхөн төлбөр олгож байгаагүй гэнэ. Гэтэл туршилтыг явуулсан эмч нар үлэмж хэмжээний урамшуулал хүртсэн байна.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ