65 сая доллар дээр нэмж тансаг харш бэлэглэнэ

img

Хонконгийн плэйбой бөгөөд тэрбумтан эр Сесил Жао Зэ-зунг өөрийн лесби охиныг авч суусан эрэгтэйд 65 сая доллар өгнө гэдгээ амлаж байсан билээ. Тэгвэл тэр үүн дээрээ нэмж тансаг харш бэлэглэхээр болжээ. Магнат эр эхэндээ охиныхоо чиг хандлагыг хүлээж авалгүй муйхарлаж байсан ч өдгөө байр сууриа арай зөөллөсөн гэнэ. Тэрбээр түүний 33 настай охин Гиги Жао хэнтэй хамт байхаа өөрөө шийдэх эрхтэй гэж мэдэгдсэн ч эрт, орой хэзээ нэгэн цагт тэр нь хүнтэй гэрлэн зээ хүү төрүүлж өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 76 настай тэрбумтан эр Хонконгийн баруун хэсэгт орших “Аз жаргалын байшин”-д нэртэй сэтгүүлчдийг урьсан бөгөөд өв залгамжлагчид нь ямаршуухан орд харшид амьдрахыг харуулсан аж. Жао энэ дөрвөн давхар орд харшаа боломжийн эд гэж томорчээ. Гэвч өнгөрсөн жил Парис хотод өөрийн найз бүсгүй Син Еавтай гэрлэсэн Гиги охин нь бодлоо өөрчлөх нь юу л бол. Тэрээр өдгөө аавынхаа салбар компанийг удирдахаас гадна загварын агентлаг ажиллуулж байгаа юм. Тэрээр аавынхаа ажил хэргийг үргэлжлүүлэх өв залгамжлагчид тооцогдож байсан ч зөрүүдлээд байгаа учир эцэг нь бизнесээ аль нэг хүүдээ өгч магадгүй болжээ. Энэ яваа насандаа 10 мянга орчим амрагтай байсан гэж ярьдаг ноён Жао зээгүй суугаадаа ихэд эмзэглэдэг аж. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi:
Bi suuya boloh uu?
2013-01-31
zochin:
burkhan yum bolgoniig tegsh zayagaggui.ed mungu,erkh medliig hangalttai zayasan chini erhluuleh ur achiig uldeej dee
2013-01-30
nugel nudeeree garch dee noen jaoooo.naad oxintoi chin jujigchin baraa geed zaluu esbel gambuush 2 lsuuj magadgui shuu mongoloos
2013-01-30