Ц.Болдыг шүүнэ

img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 10.00 цагаас товлогджээ. Түүнийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болох байсан Ц.Болдын өмгөөлөгч нь шүүх хурал нь давхацсан тул хурлыг хойшлуулж өгөх хүсэлт тавьснаар хойшлоод байсан юм. Түүнд эрүүгийн хуулийн 273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр ял төлөвлөөд буй юм. Шүүх хурлыг Ч.Отгонбаяр даргалах бол улсын яллагчаар Н.Отгонцэцэг, өмгөөлөгчөөр Б.Энхтулга, М.Хувцагаан, Б.Хишигбаатар нар оролцоно. Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэж үзэж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Донид:
Болд яах вээ.. Жижиг гарын хулгайч...Харин том гарын хулгайч нар буюу МИАТ-ын үе үенийн дарга нарын талаар энэ shuud.mn яагаад таг дуугуй байгаад байнаа. Тэгсэн мөртлөө хүний мууд дурлаж Ц.Болдыг шүүнэ ч гэх шиг.. Болд яахав..Харин МИАТ-ын том хулгайч нарыг шүүх цаг бас ирнэ...
2013-01-30
Шүүхээ луйварчдыг хорь хорь хорь бас дахин хорь
2013-01-30
АТГ аа луйварчдийг барь барь барь бас дахин барь
2013-01-30
Unshigch:
Bold Delgerbayar 2 bol ug n hotiin zahirgaan dotoroo l hotoo sain saihan bailgah chin setgeltei humuus n l bsan yumda, sonin sanagdaj bn, darga nar n oorsdoo tushaal chiglel ogchood hergee uuruuleed bgaa yum bish biz de.
2013-01-30