
Европын холбоонд өнгөрсөн жил 511 санхүүгийн байгууллага үүд хаалгаа хаажээ. Ингэснээр Европ дахь санхүүгийн байгууллагуудын тоо 9076 болтлоо буурав. Тэдний дунд 7059 банк байгаа юм. 2012 онд Люксембургт 124 банк үйл ажиллагаагаа зогсоосон нь Евробүс дэх хамгийн дээд үзүүлэлт аж. Түүнчлэн эхний гуравт Франц, Итали улсууд багтжээ. Францад санхүүгийн 105 байгууллага, Италид 55 банк үүд хаалгаа хаав.
Санхүүгийн салбар ийнхүү хумигдаж байгаа нь дампуурлаас гадна банкууд нэгдэн нийлж, нэг нэгийгээ залгиж байгаатай холбоотой гэнэ. Хувьд шилжүүлбэл Словак улс тэргүүлжээ. Тэндхийн банкуудын 30 хувь нь үйл ажиллагаагаа зогсоов. 1999 онд Евробүсийг үүсгэн байгуулснаас хойш санхүүгийн байгууллагуудын тоо 28 хувиар буюу 2797 банкаар буурчээ. Герман, Франц улсуудын санхүүгийн салбарууд нийлээд бүх Евробүсийн банкны секторын 42 хувийг бүрдүүлдэг билээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ