
Боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулийн оюутан элсүүлэх ажлын бэлтгэлийг хангах, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог 2013 оны нэгдүгээр сард, сургалтын төлбөрийн хэмжээг 2013 оны гуравдугаар сард багтаан зарлаж байхаар болсон.
Мөн тогтоосон босго онооны шаардлагыг чандлан мөрдөж, элсэгчдийн чанарыг сайжруулах үүргийг их, дээд сургууль, коллежийг захирал нарт өгсөн билээ. Одоогийн байдлаар нийт их, дээд сургуулийн 60 хувь нь босго онооны шаардлагаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирүүлээд байна. Ирүүлсэн материалаас үзэхэд дийлэнх их, дээд сургууль, коллеж ерөнхий шалгалтын босго оноог 400-аас дээш тогтоосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ