Сенат Жон Керрийг АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн даргаар батлав

img

АНУ-ын конгрессын сенат мягмар гаригт Жон Керрийг америкийн гадаад бодлогын байгууллагын шинэ тэргүүнээр батлав. Түүний (ардчилсан нам) төлөө 94 хууль тогтоогч санал өгч, ердөө гурван хүн эсэргүүцжээ. Керри бол гадаадад америкийн эрх ашигийг амжилттай хамгаалж чадах чухамхүү тэр хүн мөн гэдэгт итгэлтэй байгаагаа эрх баригч Ардчилсан нам болон сөрөг Бүгд найрамдах намын аль алиных нь бүх сенатч  илэрхийлж байсан юм. Тэр ирэх баасан гаригт албан тушаалаа орхих төрийн нарийн бичгийн дарга Хиллари  Клинтоны оронд ажиллах юм. Керри 1985 оны эхнээс Массачусетс муж улсыг АНУ-ын Конгрессын сенатад төлөөлж байв. Сүүлийн жилүүдэд сенатын гадаад хэргийн хороог тэргүүлж байсан юм. 2004 онд АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдсөн ч, бүгд найрамдах намын Жорж Бушт (хүү) ялагдсан юм. Керри саяхны нэг хэлэлцүүлэг дээр үг хэлэхдээ,  олон улсын бодлогын зангилаа асуудлаар одоогийн ардчилсан намын засаг захиргааны байр суурийг  тууштай хамгаалж байв. Керри бол Вьетнамын дайны ахмад дайчин юм.  Сүүлийн жилүүдэд сенатын хамгийн баян гишүүнд тооцогдож байв.  Сенатч асан, америкийн “кетчупын хаан” сүмс үйлдвэрлэгч компанийн эзэн Генри Жон Хайнцын бэлбэсэн гэргий Тереза Хайнцтай гэрлэжээ. Жон Керри анхны гэргийгээгээсээ (Жулия Торн)  хоёр охинтой. Тереза Хайнц гурван хүүхэдтэй юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ