Хөлбөмбөг: “Катаргэйт” –ийн хэрэг дэгдлээ

img

Хөлбөмбөгийн ертөнцөд нэр нөлөө бүхий Францын “France Football” сэтгүүлээс Катар улс 2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ – ний эрхийг шударга өрсөлдөөнөөр биш авлигаар авсан гэж мэдэгдлээ. Тэдний энэхүү мэдэгдэл нь  хөлбөмбөгийн ертөнцөд маш их шуугианыг дэгдээгээд байна. Катар улс 2022 оны ДАШТ – нийг зохион байгуулах эрхийг авахдаа ОУХБХ буюу FIFA – гийн хэд хэдэн гишүүдийн саналыг худалдан авсан гэж “France Football”- ийн сэтгүүлчид мэдэгдсэн байна. Тэдний дунд Африкийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Исса Айяту, Аргентин болон Испаний  Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчид болох Хулио Грондона, Анхель Мария Вильяр болон Бразилийн Хөлбөмбөгийн Холбооны экс Ерөнхийлөгч Рикардо Тейшейра нарын нэрс оржээ. Үүгээр ч зогсохгүй тухайн үед Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  Николя Саркози УЕФА – гийн Ерөнхийлөгч Мишель Платинид саналаа өгөхдөө АНУ – д биш харин “геополитикийн” дагуу Катарт саналаа өгөхийг зөвлөсөн гэжээ. Харин энэ мэдээллийг УЕФА – гийн Ерөнхийлөгч Мишель Платини эрс үгүйсгэсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Саркози надад огт нөлөөлөөгүй. Ойрхи Дорнодод өмнө нь хөлбөмбөгийн ДАШТ огт зохиогдож байгаагүй. Тиймээс л би Катарт саналаа өгсөн” гэжээ. Ямартай ч Катар 2022 оны ДАШТ зохион байгуулах эрхийг авсны дараахан  Катарын хунтайж  Шейх Тамим Бин Хамад  Аль Тани Францын хөлбөмбөгийн хамгийн том клуб болох “ПСЖ” – ний хувьцааны 70% - ийг худалдаж авсан нь дээрхи үйл явдалтай холбоотой гэж “France Football” сэтгүүлээс үзжээ.   Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

buur yronhiilogch n ner holboogdood....
2013-01-30