Өргөдлийн мөрөөр Засаг даргыг шалгаж эхэлжээ

img

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр цагдаагийн газарт шалгагдаж байна. Түүний ихээхэн хэмжээний модыг хууль бусаар бэлтгэж, борлуулсан тухай иргэд хоёр жилийн өмнөөс хуулийн байгууллагад ханджээ. Гэвч өнөөг хүртэл шийдэгдээгүй аж. Харин тус сумын иргэн Д.Ганхуяг Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нарт өргөдөл бичсэнээр уг хэргийг дахин шалгаж эхэлжээ. Батсүмбэр сумын иргэд Засаг дарга Д.Ганбаярынхаа хууль бусаар мод бэлтгэсэн, борлуулсан хэргийг дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулсан байна. Ингээд иргэний Д.Ганхуягын өргөдлийг бүрэн эхээр нь хүргэе. ЕРӨНХИЙ ПРОКУРОР    Д. ДОРЛИГЖАВ ТАНАА Засаг дарга Д.Ганбаярыг шалгуулах тухай Миний бие Довчин овогтой Ганхуяг нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р багийн иргэн бөгөөд сумын Засаг дарга Даш овогтой Ганбаярын албан тушаалаа ашиглан авилга өгөх зорилгоор 2010 оны дөрөвдүгээр сарын 20-ноос  2010 оны тавдугаар сарын 01-ний өдөр хүртэл Батсүмбэр сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр болох Хүрхрээ, Хиагт зэрэг газраас хууль бусаар зөвшөөрөлгүй 4,8-6 метр урттай 900 ширхэг нойтон модыг огтлон, тээвэрлэсэн гэмт үйлдлүүдийн талаар нотлох баримттай мэдээллийг өгч байна. Энэ хэргийг хоёр удаа шалгуулсан боловч удаа дараалан өөрийн албан тушаал танил талаа ашиглан их хэмжээний авлига, газар өгөх замаар нуун дарагдуулсаар байгаад хэргийн гэрч иргэн миний хувьд харамсч байна. Иймд Ерөнхий прокурор та энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт гүнээ итгэн хууль зөрчсөн үйлдлүүдийг баримттайгаар хүргүүлж байна. Модыг бэлтгэсэн өдрөөр тоо ширхгээр нь дурвдал: 04 сарын 20-нд                      80 ширхэг 04 сарын 22-нд                      41 ширхэг 04 сарын 22-нд                      59 ширхэг 04 сарын 23-нд                      62 ширхэг 04 сарын 24-нд                      67 ширхэг 04 сарын 25-нд                      61 ширхэг 04 сарын 26-нд                      102 ширхэг 04 сарын 27-нд                      60 ширхэг 04 сарын 28-нд                      75 ширхэг 04 сарын 29-нд                      60 ширхэг 04 сарын 30-нд                      100 ширхэг 05 сарын 01-нд                      70 ширхэг 05 сарын 02-нд                      72 ширхэг Нийт 900 ширхэг нойтон мод. Дээрх  модыг бэлтгэх талаар захирамж гаргаагүй байсан бөгөөд хэрэг илрэх явцад захирамжийг нөхөн гаргасан ба гаргасан захирамжаасаа эхлээд хууль зөрчсөн байдаг. Үүнд. a) Энэ үед ойн хуурайшилтийн үе эхэлсэн байсан учир “Ойн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 4-ийн 1,2 дугаар заалтын дагуу тус сумын ойн санд аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байсан. Гэтэл өөрийн гаргасан захирамжийг зөрчин мод бэлтгэх тухай 2010 оны 04 сарын 19-ны өдрийн 79 тоот захирамжийг гаргасан. b) Мод бэлтгэх тухай захирамж гаргахдаа “Ойн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 1,2 дугаар заалтыг үндэслэсэн байсан. Уг заалтуудад: 15-ын 1-д: “Хамгаалалтын бүсийн ойд түүнийг хамгаалах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг сайжруулах зорилгоор арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлнэ”. 15-ын 2-д “Хамгаалалтын бүсийн ойд энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу ахуйн зориулалтаар түлээ бэлтгэх, 29 дүгээр зүйлд заасны дагуу ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг зориглоно”. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчин түлээний биш хэрэглээний, цэвэрлэгээний хуурай мод биш нойтон мод их хэмжээгээр бэлтгэсэн байна. c) Захирамжийн нэгд: “Мод бэлтгэх хүсэлтээ ирүүлсэн Татварын ерөнхий газарт Баянголын Улаанчулуутаас 160 м.куб ахуйн хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохыг  төрийн сангийн төлөөлөгч /Х.Нэргүй/-д зөвшөөрсүгэй” гэжээ. Баянголын Улаанчулуут гэх газраас 160 м.куб мод бэлтгэхийг зөвшөөрсөн боловч уг заасан газраас биш Хиагт, Хүрхрээ гэдэг газраас нийт 463 м.куб / 4,8-6 метр урттай, 28-30 см диаметртай 900 ш нойтон мод/ мод бэлтгүүлсэн. Хоёрт: “Байгаль орчны сайдын тушаалаар батлагдсан аж ахуйн нэгжийн гэрээ байгуулах талаар маягтын дагуу гэрээ байгуулж, баталгаажуулахыг ойн ангийн мэргэжилтэн /Б.Нямжав/-т үүрэг болгосугай.” Гэтэл өөрөө захирамжаа зөрчин аж ахуйн нэгж байгууллагаар биш хувь хүмүүс болох Чулуунболор, Мөөгий, Өлзий, Төмөрсүх, Жийгээ, Жүрмэддорж Цэвгээ, Түвшээ болон миний бие есөн залуугаар бэлдтгүүлж ажлын хөлс болохУИХ-ын гишүүн, хууль зүйн сайд Тэмүүжин танаа Орон нуттийн сонгуульд Зөв Ардчиллын төлөөлөл ялуулахын тулд Ардчилсан намын зөв ардчиллыг дэмжигч гишүүн би вээр танд дараахь мэдээллийг өгөх нь зүйтэй гэж үзлээ. Би Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, ардчилсан намын гишүүн билээ. Энэ хугацаанд Ардын намын гишүүн, сумын Засаг дарга Д.Ганбаярын хууль бус болон ёс зүйгүй үйл ажиллагааг олон удаа шүүмжлэн хэлж байсан бөгөөд үүнийг хүлээн авч засахын оронд өөр намын гишүүн гэдэг утгаар илэрхий эсэргүүцсээр ирлээ. Түүний энэ үйлдлийг сумын намын хороондоо танилцуулан, намынхаа дэмжлэгтэйгээр зогсоох гэж бодсон боловч сумын Ардчилсан намын дарга Доржпүрэв түүний зарим хууль бус үйлдэлд нь хамтран оролцож, улмаар Ганбаярыг хамгаалан ардчилсан намынхаа шударга гишүүдийг дарамталсаар өнөөг хүрлээ. Тэдгээрийн гаргасан хууль бус үйлдлүүдийг танд танилцуулъя. 1.2012 оны 9-р сард Ганбаяр, Доржпүрэв нар нь Хилийн цэргийн 164-р ангийн агрономич Бямбажавыг зодож танхайрсан бөгөөд энэ хэрэг нь Төв    аймгийн    шүүхэд    шалгагдаж    байгаа    мэдээлэл    бий. “Бид Батсүмбэрийн  хоёр дарга явж байна.  Хүндэлсэнгүй”  гэдэг шалтгаанаар зодсон гэдэг. 2.Засаг дарга Ганбаяр өмнө нь Гансүхийн Соёл-Эрдэнэ гэдэг залууг гэдсэн тус газар нь хутгалсан хэрэг өдүүлж байсан. 3.Ганбаяр нь “Тогтвортой амьжиргаа” төсөл нэрээр мод бэлтгэж (80 га газрын   залуу   нойтон   мод  огтолсон   гэж яригддаг)   албан   тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж мэдээлэгдсэнээр авлигатай тэмцэх газар болон Төв   аймгийн    шүүхээр    шалгагдаж   байсан    байдаг.    Энэ   асуудалд Ардчилсан  намын дарга Доржпүрэв хамтран оролцсон  нь С1   болон бусад   ТВ-үүдээр орон даяар цацагдаж байсныг олон хүн үзсэн. Энэ хэргийг цэцэрлэгийн  барилгад зориулж мод бэлтгэсэн  гэх  шалтгаан гарган   хаасан   гэдэг   боловч   үнэндээ   энэ   модыг   бэлтгэхээс   өмнө цэцэрлэгийн барилга баригдсан байдаг. 4.2010  оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын  1-ний хооронд  гоожингүйгээр Батсүмбэр сумын Баянголын Хүрхрээ, Хиагт зэрэг газруудаас    4,8 м урттай, 900 гуалин бэлтгүүлсэн нь албан тушаалаа ашигласан болсон. Энэ модыг бэлтгэлцсэн хүмүүсийн гараараа бичсэн баримт бий. 5. 2010 оны намар Батсүмбэр сумын нутаг Нууртад Ганбаяр, сумын орлогч Гантулга,   УИХ-ын   гишүүн   Н.Энхболд   нар  ан  хийж  байгаад  түймэр тавьснаас болж 5000 га орчим газар шатсан байдаг. Энэ талаар ТВ-ээр мөн мэдээлэгдсэн байдаг. 6.Ганбаяр  нь услалтын  системийн  80 сая төгрөгийг хувьдаа  завшсан болно. 7.Ганбаяр нь газрын наймааг байнга хийдгээс гадна шинэ залуу боловсон хүчнийг гадуурхан дарамталсаар сумаас явуулдаг. Сумын ЗДТГ-т хууль эрх зүйн ажилтан байсан Өлзийцэцэг гэдэг охиныг үүний жишээ болгож болно. зургаан сая 300 мянган төгрөгийг өгөөгүй. 1/. Нэгэнт мод бэлтгэх болсон бол хуулийн дагуу дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. a) “Ойн тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн хоёрдугаар заалт “Төрийн захиргааны төв байгууллага нь мод бэлтгэх эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагаар дараахь нөхцөлийг харгалзан үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгүүлэх шийдвэрийг гаргана: 1/. Ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ, 2/. Мод бэлтгэх техник, технологийн болон мод ашиглалтын түвшин, 3/. Аймгийг Засаг даргын санал, дүгнэлт” энэ заалт зөрчигдсөн. b) “Ойн тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 3 дугаар заалт: “Аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн хоёр дахь хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргын томилсон албан тушаалтантай гэрээ байгуулж, төлбөрийг төлсний дараа сумын Засаг даргаас мод бэлтгэх эрхийн бичиг авна”. Модыг ААНБ биш хувь хүнээр бэлдүүлж төлбөрийг хийгээгүй. c)“Ойн тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 4 дугаар заалт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мод бэлтгэх гэрээнд дараахь зүйлийг тусгана. 1) Мод бэлтгэх үндэслэл /зохих шийдвэр/ 2) Мод бэлтгэх зориулалт, модны төрөл, хэмжээ, хугацаа 3) Ой зохион байгуулалтын тухай, мод бэлтгэлийн талбай тусгаарласан тухай болон ойн нөөцийн тодорхойлолт 4) Мод бэлтгэх арга ажиллагааны бүдүүвч зураг, төсөл, түүнийг хэрэгжүүлэх хугацаа 5) Мод бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа 6) Ойг гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, нөхөн сэргээх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зардлын хэмжээ 7) Мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх нөхцөл, 8 Гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага. Өөрөөр хэлбэл талбай тусгаарлалт болон дээрх заалтуудыг бүгдийг зөрчсөн. d) Гоожингийн төлбөрийг хэрэглээний мод огтолсон хирнээ түлээний модны төлбөрөөр 230000 төлрөг төлсөн. Хэрэглээний модоор авч үзвэл 8.519.200 төгрөг тушаах ёстой байсан. e) Мод бэлтгэсэн талбайд “Ойн тухай хууль”-ийн дагуу ойжуулалт хийгээгүй. Үүнээс харахад бэлтгэсэн нойтон модонд экологийн хохирол тогтооход 74.256.300 төгрөг болж байна. Дээрх үйлдлүүд нь: 1.“Авилгын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1-ийн 4 дүгээр заалт “Албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар бусдад давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, төсвийн болон хандивын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7 дугаар зүйлийн 1-ийн 5 дах заалт “Албан тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх” заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд уг хуулийн 33 дугаар зүйлийн 1-д зааснаар “Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”. 2.“Эрүүгийн хууль”-ийн 211 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд үйлдвэрлэлийн зориулалтаар  мод бэлтгэсэн, онцгой бүсийн ой, ногоон бүсийн болон хориотой зурвасын ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар эсвэл энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” 264 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрийн албан шутаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван ажил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” 3.Захирамжийг хуурамчаар нөхөн гаргасан үйлдэлд 271 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Албан тушаалтан баримт бичигт зориуд худал мэдээ оруулсан, худал бичсэн, засвар оруулсан буюу он, сар, өдрийг өөрчилсөн, түүнчлэн баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн буюу үйлдэж олгосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” зэрэг хууль, заалтуудыг үндэслэн уг хэргийг нягтлан шалгаж, үнэн шударгаар,  шийдвэрлэж өгнө үү. Хүсэлт гаргасан Төв аймгийн Батсүмбэр сумын гуравдугаар багийн иргэн Д.Ганхуяг хэмээжээ.            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

саран:
худал үг хүзүү ороох вий дээ та минээ зүтгэж яваа хүнийг гүтгэх чинь бас хуультай шүү дээ
2013-04-16
irgen:
Ene sumiin udirdlaga gej neg hun odoo boliul taarna shdee ed uuj hanaj zadah heregtei shdee. Shunal ehetvel yu gedeg bilee ter l manai zasag dargad ireed bndaa. Youtube dex bichlegiig uzsen bugd l unen zuil bn zasag darga chadvart zaluusiig darj chadvar muutai hooson toltoitnuudaar bagaar burduulsen turiin albanii huuliig ulandaa gishij bgaa hun dee naadax chin
2013-03-25
Том ах:
www.youtube.com-ruu orood (Хуульгүй засаг дарга Д.Ганбаяр)- гэж бичээд ороод үзээрэй. Төв аймаг Батсүмбэр сумын засаг дарга Д.Ганбаярын тухай сонирхолтой бичлэг байна. Үзээд сэтгэдэлээ бичээрэй.
2013-02-28
Shan Mei:
ard irgedee? zorig gargan unenii toloo jvj bgaa negnee demjvel jasan jum be? ugaasaa l ganbajriin haant ulsad bgaa jum shig darluulj daramtluulj amidrahgui jum bgaa biz dee Batsumberchuudee,ene nutgiin urgamluudaa?
2013-02-18
zulaa:
tsaazaar ab iim zasag daragnuudiig neg bol taigan bolgo
2013-02-01
хаана хэн намчирхачихаа вэ, өмнө нь юу хийж байсан улсууд вэ, халаагаа өгсөн дарга болон үргэлжлүүлэн ажиллаг байгаа дарга нар ямар байгаа нь баримтаар нотлогдож байна шүү дээ, мөрөөрөө явах нь яасан юм бэ дээ, дараа нь нэг юм болхоор л намчирхалаа л гэх юм, больж үз модноос гарч байна
2013-01-30
irgen:
irged odoo ingej darga nariiig sain shalguulah hergtei shuuuu
2013-01-30
ariuk:
Helj bichsen hun ni uuruu modnii hulgaich bhoos unen l ym bichsen bna.Er ni neg shlagj uzsen deer bhaaa
2013-01-30
hi[[:
http://www.youtube.com/watch?v=S7kRW94GU7g
2013-01-30
ХҮРЛЭЭ:
НУТГИЙНХАА НОГООН БАЙГУУЛАМЖ ОЙ МОДЫГ ҮНЭХЭЭР ХАЙРЛАН ХАМГААЛЖ МОДНЫ ХУЛГАЙЧ НАРТАЙ ИХ ТЭМЦДЭГ ХҮН ШИГ БАЙСАН АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ МОДНЫ МАФУУДЫН ЭЭЛЖИТ ДАЙРАЛТ ЮМ УУ ДАА ХЭ ХЭ
2013-01-30
МУУ ХУЛГАЙЧ МИНЬ ЧИ ӨӨРӨӨ ЧАДААГҮЙДЭЭ ХОРСОЖ БАЙНА УУ БИТГИЙ НАМЧИРХААД ГӨЛӨГ МИНЬ ЧИНИЙ ЭНЭ ҮГИЙГ ХЭН ТООДОГ ЮМ ЮМ ХИЙСЭН ХҮНИЙГ БИТГИЙ ОРОЛДООД БАЙ
2013-01-30
хаана хэн намчирхачихаа вэ, өмнө нь юу хийж байсан улсууд вэ, халаагаа өгсөн дарга болон үргэлжлүүлэн ажиллаг байгаа дарга нар ямар байгаа нь баримтаар нотлогдож байна шүү дээ, мөрөөрөө явах нь яасан юм бэ дээ, дараа нь нэг юм болхоор л намчирхалаа л гэх юм, больж үз модноос гарч байна