
Хүн 40 нас хүрэхээсээ өмнө тамхи татах хортой зуршлаасаа татгалзвал, түүнд нас дээр гарах хүртлээ амьд явах магадлал их байх болно гэдгийг Канадын Торонто хотын St. Michael’s Hospital-ын судлаагчид тогтоожээ.
Тамхичдын наслалт дундажаар 10 жилээр богино байдаг гэж уламжлал ёсоор үздэг билээ.
Эрдэмтэд үндэсний нас баралтын индекс болон эрүүл мэндийн үндэсний судалгааны материалыг судлаад, 16 мянган хүний биеийн байдлыг хянаж, ингэснээр хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүс нь тамхи татаж байсан хүмүүсийг бодвол, хоёр дахин илүүтэйгээр 80 хүртэл насладгийг тогтоожээ.
Гэвч 35-44 насандаа тамхиа хаясан хүмүүс 9 орчим жил урт насалж, харин 45-54 болон 55-64 насандаа тамхи татахаа больсон хүмүүсийн нас 6 болон 4 жилээр уртсаж байжээ.
Энэ нь хортой үр дагавраас болгоомжилон 40 нас хүртлээ тамхи татаж болно гэсэн үг биш. Ямар ч нөхцөлд тамхичид насаа богиносгох аюултай гэж Сент-Майклын эмнэлгийн судалгааны төвийн тэргүүн доктор Прабхат Жа хэлсэн байна.
“Уушигны хорт хавдрыг мөн хэн ч байхгүй болгоогүй. Гэвч хэрвээ тамхиа хаях юм бол, эрүүл мэндэд учирах хорны зарим хэсгийг арилгаж болно. Тухайлбал, 40-өөс дээш насны тамхи татдаг хүмүүсийн дунд зүрхний өвчинтэй болох эрсдэл үлэмжхэн ихэсдэг. Гэвч тамхи татахаа боливол, ямар нэг артерийн судас гэнэт нарийсч, бүлэн уусах магадлал “бараг бүрэн арилдаг” гэж эмч хэлжээ.
“Тамхинаас салах нь үнэхээр ашиг тусаа өгдөгийг нотлох нь судалгааны гол санаа юм. Тамхи татахаа болих нь хэзээ ч оройтохгүй, ингэх нь аль ч насанд өөрийн гэсэн сайн талтай. Гэвч хэрвээ 40 наснаас наана тамхиа хаявал, та тамхи татдаггүй байсан хүмүүс шиг тэр насанд нас барна” гэж эрдэмтэн тэмдэглэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ