Австралийн үерийн хохирлын хэмжээ 200 сая ам.доллар давжээ

img

Австралийн зүүн хэсгийн нутгууд хүчтэй аадар бороо, циклон хар салхи шуурсны улмаас их хэмжээний үер буусан. Хатан хааны арал болон бусад хэд хэдэн томоохон хотууд үеийн аюулд автаж байдлыг нэлээд хүндрүүлж буй. Харин өчигдрөөс бороо зогсож үерт автсан айлууд болон гудамж талбайг цэвэрлэж эхэлсэн байна. Ингэхдэээ үерийн улмаас учирсан хохирлыг тооцож үзээд 200 сая ам.доллараас давсан байгааг хэлж байна. Даатгалын компаниудын ярьж буйгаар үерт автсны маргаашаас л хүмүүс хохирлын хэмжээгээ тодорхойлуулахаар урт дараалал үүсгэсэн аж. Үерт хамгийн ихээр автсан хэсэгт Бундбергийг нэрлэж байна. Тэндхийн голууд олон жилийн дунджаас давж үерийн дээд хэмжээнд хүрсэн аж. Австралид иймэрхүү ширүүн бороо өмнө нь орж байсан ч ийм хэмжээний хохирол учруулж байсангүй. Харин энэ удаад хар салхитай хавсарснаас ийнхүү их хэмжээний гарз хохирол учирсан аж. Хоёр жилийн өмнө болсон үерийн улмаас Хатан хааны аралд 35 хүн амь насаа алдаж байжээ. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ