Усны шуудуунаас 68 хүний цогцос олжээ

img

Сирийн Аллепо хотын  усан сувгаас нас барсан хүмүүсийн 68 цогцос гарган авчээ. Шавар шалбааганд зууралдсан, хэчнээн удсан эсэх нь мэдэгдэхгүй олон тооны цогцос гарч ирсэн нь олныг цочроожээ. Тэдгээр амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь залуу эрчүүд болон өсвөр насны хөвгүүд байсан аж. Тэрхүү шуудуу нь борооны ус зайлуулах зориулалттай болон Күйк голын ус ихдэх үед энэ шуудуугаар урсдаг юм байна. Энэ жигтэй хэргийг дүрсжүүлэн YouTube сайтад тавьснаар олоны анхааралд энэ  асуудал орж эхэлжээ. Күйк гол 129 км урттай томоохонд тооцогдох гол бөгөөд Аллепо хотын Бустан аль-Каср дүүргээр урсан  гардан юм байна. Гэтэл энэ шуудууг  хүүр далдлах сав болгож орхисон байна. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор Сирид НҮБ-ын элч Лахдар Брахими ирсэн бөгөөд хүний эрхийг ийм ноцтойгоор зөрчсөн тухай  албаныхантай ярилцахаар болжээ. Сирийн армийн ахмад Абу Сада “ Бид одоогоор шуудуунаас зөвхөн 68 цогцсыг л гаргаад байгаа. Цаашдаа дахих хэд гарахыг хэлж мэдэхгүй байна” хэмээн ярьжээ. Усанд байгаа цогцос дор хаяж 80 орчим байгаа хэмээн таамаглаж байгаа юм. Сирийн иргэний дайн эхэлсэн цагаас 60 мянга орчим хүн амь насаа алдаж 700 мянга гаруй иргэд хөрш зэргэлдээ улсууд руу дайжсан гэсэн албан ёсны мэдээ иржээ.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Жамух:
Ухэж писан Басар асад ухэж далд ороосои
2013-01-31