Казахстанд онгоц осолдож 20 хүн амь насаа алджээ

img

Казахстаны Алма-Ата хотын орчимд зорчигч тээврийн онгоц осолдож 20 хүн амь насаа алдсан тухай тус улсын албаны эх сурвалж мэдээллээ. CRJ-200 онгоц осолдсон бөгөөд хойд нутгийн Кокшетау хотоос хөөрч улмаар ийнхүү осолдсон байна. Осол орон нутгийн цагаар 13 цагийн орчимд болжээ. Ослын шалтгааныг хэт өтгөн манан татсан байснаас үзэгдэх орчин хязгаарлагдаж ийнхүү осол гарсан хэмээн тайлбарлаж байгаа аж. Тэдгээр амь насаа алдсан иргэдийн 15 нь үйлчилгээний ажилтнууд байжээ. Энэхүү харамсалтай явдал тохиолдсонтой холбоотойгоор Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үндэстэн даяар эмгэнэл зарлав. Аврах албаныхан ослын газарт ажиллаж байгаа бөгөөд нас барсан иргэдийн цогцсыг эмнэлэгт хүргэн цогцос таних ажлыг эхлүүлсэн байна. Өнгөрсөн сард мөн Казахстанд цэргийн онгоц осолдож онгоцонд явж байсан 27 хүн цөм амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ