
Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсийн дарга нарыг өнгөрсөн баасан гаригт АТГ-ын мөрдөн байцаагчид гэрээс нь баривчилжээ. Тодруулбал, тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний дүү Төсвийн орлогын хураамжийн тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч Н.Бямбасүрэн нарын хүмүүсийг баривчилсан аж. Тэдний гурвыг нь Цагдан хорих төвд хорьсон бол Ч.Гансүхийг Төв аймгийн мөрдөнд аваачсан гэнэ.
Тэднийг тэрбумын татварыг нуун дарагдуулж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийнхөө хувийн дансанд их хэмжээний мөнгө хийсэн, иргэдээс авлига авсан гэх хэргээр ийнхүү хорьсон бололтой. Ч.Гансүх дарга байцаагч Н.Бямбасүрэнтэй нууц амрагийн холбоотой байсан гэх бөгөөд түүнийхээ дансанд олон тэрбум төгрөг хийсэн сурагтай. Харин Ч.Энхбат дарга эхнэрийнхээ дансанд нэг сая ам.доллар хийснийг илрүүлсэн юм байх. Мөн гэрээс нь компьтерийг нь хураан авчээ. Эд нар дээр нэмж цагдан хорих хэд хэдэн хүн байгаа гэдгийг ч албаны эх сурвалж хэлэв.
Ийнхүү ах, дүү, амраг садан, найз нөхдөөрөө нийлж улсад их хэмжээний хохирол учруулан, мөнгө шамшигдуулсан хэрэг төрийн байгууллагад гарч МИАТ-аар эхэлсэн хэрэг ҮТЕГ-аар үргэлжилж эхлэв. АТГ-ынхан ч ажлаа эрчимтэй хийж, авлига авагчдидтай тэмцэж эхэлж байна гэх ч эцсийн үр дүн нь ямар байхыг хэлж мэдэхгүй юм. Юутай ч төрийн нэрээр олигархи болсон цагаан захтнуудыг баривчилж, хэргийг нь холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаад эхэлсэн нь сайн хэрэг юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ