Хар тамхины хэрэгтнүүдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Бямбаа, Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцлээ.

Г.Бямбаа нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан бэлдмэлийг бусдад худалдан борлуулах зорилгоор олж авч, 2012 оны 1 дүгээр сарын 10-наас хойш нэг сарын хугацаанд өөрийн биедээ хадгалсан гэмт хэргийг үйлджээ.

Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нар нь худалдан борлуулах зорилгогүйгээр сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан бэлдмэлийг Г.Бямбаагаас авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүх дээрх хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Г.Бямбаад Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хар тамхийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийг нотлогдохгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон байна.

Харин хар тамхийг борлуулах зорилготойгоор олж авсан гэм буруутай хэмээн үзэж, Г.Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар 7 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарыг хар тамхийг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялыг тус тус оногдуулсан байна.

Нийслэлийн шүүх уг хэргийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huuli bus uildel gedgiig medseer baij huuli zurchsiim chin yalaa edleh l yostoishdee. Harin ch 6 sar bagadsan bn. Naaduul chin garch ireed dahiad l har tamhitaigaa orootsoldno. Tegeed zaluuchuudad hudaldanashdee.
2013-01-30
Зочин:
Гадаадад явахад хүн юм хүмүүст хүргэж өгөөч гэж дайдаг. Хар тамхи гэж ямар юм байхыг мэдэхгүй хүмүүс яаж шалгаж авах бэ. Юмыг нь задлаад үзээд ч мэдэхгүй. Хятадад хил давах бол жирийн хүн цаазлуулах аюул байна. Тиймээс сэрэмжлүүлэг бодит байдлаар харуулах зэрэг ямар арга байна сурталчилах нь зүйтэй. Хүний юмыг задлаад байх хэцүү.Юмыг чинь авахгүй гээд байх бас хэцүү байна даа.
2013-01-30
Хүнлэг зантай биш шудрага шүүгч байх хэрэгтэй.Хэн нэгнийг өрөвдөж ард түмний хэлснээр байлгаад байвал энэ улс оронд хууль хяналтын байгуулга гэж байгаад хэрэггүй биздээ.Нэгэнт л хийсэн үйл лайгаа үүрэх л ёстой.Хамгийн гол нь шудрага л шүүх ёстой.
2013-01-30
Хүн яллаж байвал санаа нь амарч сэтгэлийн тэнхээ авдаг шүүгч нар байх л юм. Цөөхөн монголчуудаа гол нь хорих ялаас холдуулж сануулах, анхааруулах талаа баривал хүнлэг байхсан. Хүнлэг зантай хүн л шүүгч байх ёстой
2013-01-30