
Өмнөд Солонгосын тал гурав дахь пуужингаа хөөргөхөөр бэлтгэж байгаа тухай ВВС мэдээлж байна. KSLV-1 хэмээх энэхүү пуужинг Наро сансрын агентлагаас орон нутгийн цагаар 16 цагт хөөргөх гэж байгаа аж. Энэ пуужин нь 140 тонн жинтэй Орост үйлдвэрлэгдсэн юм байна.
Өмнөд Солонгосын Сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд “ Өнөөдөр цаг агаар тийм ч тогтвортой, тааламжтай биш л байна. Гэхдээ бага зэргийн мананцартай байх нь пуужин хөөргөхөд нөлөөлөхгүй” хэмээн Асошейтэд Прэсст ярьсан байна.
Үүнээс өмнө Өмнөд Солонгос 2009 онд пуужин хөөргөж байсан. Харин түүний дараагийн хоёр ч оролдлого нь техникийн ажиллагаанаас шалтгаалан бүтэлгүйтсэн. Түүний дараагаар 2010 онд хоёр дахь пуужингаа амжилтай хөөргөсөн.
Одоогоос сар гаруйн өмнөхөн Хойд Солонгос пуужин хөөргөж хиймэл дагуулаа сансрын тойрог замд байрлуулсан. Үүний зарим улсууд цөмийн туршилт байсан хэмээн үзэж байгаа. Хойд Солонгос цөмийн зэвсэг туршихаа саяхан мэдэгдсэн. Тэрхүү туршилт нь АНУ-ыг чиглэж байгаа. Хэдийгээр цөмийн зэвсэг туршихгүй байх гэсэн итгэлтэй байгаа ч үүсээд байгаа эгзэгтэй байдлын улмаас Хойд Солонгосыг ажиглахаар Япончууд хоёр хоногийн өмнө сайжруулсан, өндөр технологийн хиймэл дагуул хөөргөсөн. Өмнөдүүдийн энэхүүү пуужин ч мөн адил Умардынхныг ажиглах зориулалттай хиймэл дагуул байна хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ