Цагаан сар: Автомашины ханш сонирхохуй
Автомашины хүрдийг зөв буруу талтайгаас нь шалтгаалан хөдөлгөөний хязгаарлалт хийх сэдэв хэсэгтээ л олны анхаарлын төвд байсан. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор, мөн цагаан сар дөхөж буйтай холбогдуулан автомашины үнэ ханшид өөрчлөлт орсон эсэхийг тодруулахаар “Да хүрээ” захыг зорьлоо.
Тус захын худалдаачид “Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал яригдаж байх үед автомашины худалдаа нэг хэсэгтээ зогссон. Харин өнгөрсөн долооо хоногоос автомашины борлуулалт хэвийн болж байна. Засгийн газраас татварын бодлогоор импортынх нь үнийг нэмснээр буруу талдаа жолооны хүрдтэй автомашин цөөрч, хилээр оруулж ирэхгүй болгох бодлого нь жирийн ард иргэдийн эрхийг зөрчсөн асуудал болж байна. Зам тээврийн осолд тухайн автомашин аль талдаа жолооны хүрдтэй байх нь чухал биш. Зөвхөн тухайн жолоочийн ур чадварын асуудал. Жолооч нарыг бэлтгэх асуудалдаа анхаарлаа хандуулах ёстой. Мөн баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хямд үнээр Япон, Солонгосоос л голдуу импортлож оруулж ирдэг. Автомашины импортын татварыг бид улсад цаг алдалгүй өгдөг. Бидний өгсөн татвар улсын төсвийн 30 орчим хувь болдог. Япон, Солонгос автомашин нь харьцангуй хямд үнэтэй байдаг тул жирийн иргэд худалдан авах боломж нь ч бүрдсэн. Гэтэл зүүн талдаа жолооны хүрдтэй автомашин АНУ болон барууны улс орнуудаас орж ирдэг. Өндөр үнэтэй. Тиймээс дээрээс гаргасан энэ бодлого бол зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээсээ илүүтэй автомашинтай иргэдийг цөөрүүлэх гэсэн санаа. Нөгөө талаар ард түмнээ боломжтой, боломжгүй, мөнгөтэй мөнгөгүйгээр нь талцуулж, баян хоосны ялгааг улам нэмэгдүүлэх гэсэн зорилго агуулж байна. Үүний оронд он залуутай тээврийн хэрэгсэл оруулж ирэх шаардлага тавих хэрэгтэй” гэв.
Ингээд “Да хүрээ” зах болон бусад автомашин худалдаалдаг төвүүдэд эрэлт ихтэй тээврийн хэрэгслүүдийн дундаж үнэ ханшийг танилцуулж байна.
Pruis 20 - 11 сая-12.6 сая төгрөг Pruis 11 - 7.5 сая Pruis 30 – 27 сая Grand mark II – 14.2 сая, Crown 11.5-18 сая төгрөг Corolla – 11.8 сая-18 сая төгрөг Allion - 12.5 сая төгрөг Verossa - 14 сая Land 80 – 32 сая төгрөг /бензин/, 42 сая төгрөг /дизель/ Иргэд ихэвчлэн япон машин худалдан авдаг бөгөөд үйлдвэрлэсэн он, явсан км, хурдны хайрцаг нь механик, автомат зэргээс шалтгалж үнийн хэлбэлзэлтэй байдаг гэж автомашины худалдаа эрхлэгчид өгүүлсэн юм.











СЭТГЭГДЭЛ БИЧИХ