Нугасны хүзүүнд сум зоосон этгээдийг хорьжээ

img

Лондоны Барнсли цэцэрлэгт хүрээлэнд хүзүүндээ сум зоолгосон нугасыг олжээ. Нугасыг нэгэн залуу тоглоомоор харваж шархдуулсан гэнэ. Энэ хэргийг үйлдсэн этгээдийг саатуулж зургаан сарын хорих ял, мөн 5000 фунтын торгууль ногдуулсан байна. Амьтны эрхийг хамгаалах сангийнхны гаргасан гомдлын дагуу ийнхүү хэргийг шийдвэрлэсэн аж. Малын эмч нар нугасны хүзүүнд зоогдсон сумыг амжилттай салгаж авчээ.  Шархадсан нугас удахгүй нисч өмнөх шигээ эрүүл болно хэмээн шувууг эмчилсэн эмч хэлж байна. Энэ хэргээс иргэд нэлээд сургамж авсан байх хэмээн амьтны эрх хамгаалах сангийнхан ярьж байгаа бөгөөд санаатай болон санаандгүйгээр амьтны биед хор хөнөөл учруулах явдал багасна хэмээн найдаж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ