
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна.
Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 23-28 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Онон, Улз голын сав газраар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг.
Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 14-16 хэм хүйтэн байна. Дорноговь, Сүхбаатарын нутаг, Дундговийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ