
Амны цангаа гаргадаг олонхи хийжүүлсэн ундаа бидний шүдэнд муугаар нөлөөлдөгийг судалгааны явцад тогтоожээ. Ихээр хийжүүлсэн ундаа уух нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг шүдний пааланг муутгадаг байна. Ингэснээр хүйтэн, халуун, исгэлэн зүйл уухад шүд эмзэглэдэг ажээ.
Паалан гэмтэх нь шүд хорхойтуулж, яваандаа шүдийг хэврэг болгодог байна. Эрсдлийн бүлэгт мэдээжээр залуус их орж байна. Хийжүүлсэн ундааны 90 хувийг сургуулиас өмнөх насны хүүхдүүд болон өсвөр насныхан уудгийг Британийн шинжээчид судалгааныхаа үеэр тогтоожээ.
Шүдний эмч нар хийжүүлсэн ундааны найрлагыг зүгээр л өөрчилж, тухайлбал хэрвээ шүдний пааланг бэхжүүлдэггүй юмаа гэхэд, үгүйдээ түүнийг хамгаалахад туслах кальц болон бусад бүрдэл хэсгийг хийжүүлсэн ундаанд нэмж өгөхийг санал болгож байна. Тэд асуудлыг шийдвэрлэх үүднээс, хийний агууламжийг доод хэмжээнд хүртэл багасгахыг Соса-Соla, PepsiCo зэрэг ундаа үйлдвэрлэгч томоохон компаниудаас шаардаж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ