Хятадын бизнесмен охиндоо 150 сая ам.долларын бэлэг барьжээ

img

Өнөө үед бэрдээ инж өгөх нь уламжлалыг дагаж байгаа хэрэг  гэхээс өөр зүйл биш  бөгөөд зарим оронд  үүнийг хуулиар хориглосон  юм. Гэвч жич зүйл гэж байна аа, тухайлбал хятадын бизнесч  Ву Дайбиао оны эхээр охиныхоо хуримыг сүр дуулиантай хийж, 150 сая ам. долларын бэлэг өгсөн байна. Ву Дайбиао бол  тун чинээлэг нэгэн бөгөөд хавтан, вааран  эдлэл хийдэг “Fujian Wanli Group”  компанийн гүйцэтгэх хорооны дарга бөгөөд хурим хийж буй охиддоо үнэтэй бэлэг барьдаг уламжлалтай Фузянь мужид төржээ. Тэр охиныхоо ирээдүйг аз жаргалтай байлгахын тулд чулуун уулыг ч эргүүлэхэд бэлэн байна. Бэлгийн дотор үнэт алтан зүүлт бүхий таван жижигхэн  хайрцаг, нэг сая ам. доллар, хоёр машин, “Fujian Wanli Group”  компанийн багц хувьцаа, Гуанжоу хот дахь жижиглэнгийн бараа худалддаг дэлгүүр,  байшин, далайн эрэг дэх  харш байжээ. Харин хүргэн нь жилд ердөө 24 мянган ам. долларын орлоготой төрийн албан хаагч бөгөөд харин түүн дээр жигнхэнэ алтан бороо орсон нь энэ ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huh tolbo:
boldhuyag end hamaagui bolsoniig medeegui l um bna daa.
2013-03-21
aihtar nuhur ni turiin alban haagchiig songoson bn.
2013-02-01
Зочин:
Boldhuyag aa ta ajilaa hiij yz . Ergyy tolog shig end tend uls tor gej ybahaar ene bichleg ene teree sain hyna yu bicheed baigaan be shuudiin malnuudaa
2013-01-31
Huh tolbo:
boldhuyag end hamaagui bolsoniig medeegui l um bna daa.
alban boroo gej yuu baidgiin altan boroo geech
2013-01-31