Өнөөдөр дэлхийд: Сталинградын тулаанд фашистууд бууж өгчээ

img

Дэлхийн хоёрдугаар дайны томоохон тулаан болох Сталинградын тулалдааны явцад 1943 оны нэгдүгээр сарын 31-нд  германы фашистын цэрэг анх удаа бууж өгчээ. Германы генерал-фельдмаршал, өмнөдийн цэргийн бүлгийн 6 дугаар армийн командлагч Паулюсын цэрэг  армийнхаа үлдэгдэл хэсгийн хамт зөвлөлтийн цэрэгт бууж өгсөн байна. Үүнээс хойш хоёр өдрийн дараа умардын цэргийн бүлэг бууж өгсөнөөр Сталинградын тулалдаан дууссан юм. Энэ тулалдааны явцад дайсан 32 дивизи, 3 бригадаа алджээ.  Германы 1,5 сая цэрэг, офицер алагдаж, шархдаж, олзлогдсон байна. Сталинградын тулалдааннь  аугаа их эх орны дайны төдийгүй, бүхэлдээ  дэлхийн хоёрдугаар дайны явцад үндсэн эргэлт гаргах эхлэл болсон юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оросын баатарлаг ард түмэнд баяр хүргэе.
2013-01-31
чи өөрөө худлаа:
Сталинградад Оросын армийн 2,500мян цэрэг Герман, Итали, Румын, Хорват, Унгарын 1040,000 цэрэг бүхий Германы армийн Б групптэй тулж Оросууд ялжээ. энэ тулаанд Германы арми 850 мян цэргээ алдаж, 90мян цэргээ олзлуулж, Оросууд 1100мян цэргээ алдаж Оросын ялалтаар төгссөн. Хамгийн чухал нь Германы цэргийн ноёрхлыг зогсоож дайнд эргэлт гаргасан билээ
2013-01-31
bi:
Suuliin ued yagaad orosiin tuuhiin udriig bainga bichih bolovoo? Eh survaljaa soli doo. Orosiin neg nevterhii toli l ashigladag yum bndaa.
2013-01-31
zochin:
za heden ch hun uhesen hamaagui.Gehdee Oros-uudiin huvd , daind undsen ergelt hiisen.ENE STALINGRAD-iin dainaas oros-uud mash ih uram zrig avsan.Ene ni mash chuhal baisan yum
2013-01-31
hudlaa:
Сталинградын тулаанд нийтдээ Германы талаас 150 мянган хүн, ЗХУ-ын талаас 500 мянган хүн үрэгдсэн
2013-01-31
чи өөрөө худлаа:
Сталинградад Оросын армийн 2,500мян цэрэг Герман, Итали, Румын, Хорват, Унгарын 1040,000 цэрэг бүхий Германы армийн Б групптэй тулж Оросууд ялжээ. энэ тулаанд Германы арми 850 мян цэргээ алдаж, 90мян цэргээ олзлуулж, Оросууд 1100мян цэргээ алдаж Оросын ялалтаар төгссөн. Хамгийн чухал нь Германы цэргийн ноёрхлыг зогсоож дайнд эргэлт гаргасан билээ
Онцлог нь амь үрэгдсэн Оросуудын ихэнх нь дайсныхаа суманд үрэгдсэн бол Германууд хөлдөж үхэцгээжээ гэж.
2013-01-31