
-Татварын ерөнхий газарт 09 цагаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг гардан авах ёслолын ажиллагаа эхэллээ.
-Хангарьд ордны 14 давхарт 09.00 цагаас НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг хэлэлцэн батлах аж.
-Дотоодын цэргийн 805 дугаар ангийн нэрэмжит “Нийтийн монгол бөх”-ийн барилдаан 10.00 цагт "Монгол бөхийн өргөө"-нд эхэлнэ.
-Нийслэлийн Халамж үйлчилгээний газраас Дэлхийн зөнтэй хамран хэрэгжүүлж байгаа “Ажил хийвэл ам тосдоно” төслийхөн 10.00 цагт Чингэлтэй дүүргийн 10 хороо “Эрдэнэсуварга” халуун усны газрын өмнөх талбайд танилцуулга хийнэ. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Баянсэлэнгэ, НЗД-ын орлогч Ц.Буяндалай болон бусад албаны хүмүүс оролцоно.
-“Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн хурал 11.00 цагаас Уул уурхайн яаманд болно. Хэвлэлийн бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, АТГ, Газрын тосны газрын дарга болон бусад албаны хүмүүс оролцож сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
-Хөгжим бүжгийн коллежид 11.30 цагт Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй "Морин хуур, уртын дуу" үндэсний хөтөлбөрийн хүрээнд шинээр гарсан "Монгол үндэстний уртын дуу" номыг танилцуулах ёслолын ажиллагаа тус сургуулийн хичээлийн шинэ байрны тавдугаар давхарын танхимд болно.
-Сентерра Гоулд Корпорацийн санхүүжилтээр баригдсан I амаржих газрын 150 ортой шинэ төрөх эмнэлгийн түлхүүрийг Эрүүл мэндийн яаманд гардуулж өгөх ёслолын ажиллагаа 11.30 цагт болно. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа болон Нийслэлийн удирдлагууд оролцоно.
-Төрийн ордоны ёслолын баганат танхимд 11.40 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигийн дагуу Олимп, дэлхийн аваргын медальтнуудад сар бүр олгох анхны тэтгэлгийн батламж, алтан карт гардуулах ёслолын арга хэмжээ болно. Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ССАЖЯ хамтран зохион байгуулж байна.
-Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын кино нэгдлийн талаар монгол кино урлагийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
-Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагт МҮЭ-ийн холбооноос бараа бүтээгдэхүүний үнэ, цалингийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн АН-аас дотоод зөрчил болон сонгууль тойрсон асуудлаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны талаар иргэд мэдээлэл хийнэ.
-Жайка ОУ байгууллагын төлөөлөгчийн газар Нийслэлийн Агаарын чанарын алба хамтран 2009 - 2013 оны хооронд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж дууслаа. Төсөл дуусч байгаатай холбогдуулан 13.30 цагаас Монгол – Япон төвийн 1 давхарын хурлын зааланд нэгдсэн семинарыг зохион байгуулж, Агаарын чанарын алба болон Жайкгийн төлөөлөгчид оролцож төслийн үр дүнг хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ