
“Хил хязгааргүй сурвалжлагчид” гэдэг байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индекст Орос улс зургаан байраар доошилж, 148-д бичигджээ. Энэ жагсаалтыг нэгдүгээр сарын 30-ны лхагва гаригт нийтлэсэн байна.
Владимир Путинийг ерөнхийлөгчийн албан тушаалд эргэж ирсний дараа Орост үг хэлэх эрх чөлөөний байдал дордсоныг жагсаалтын зүүлт тайлбарт дурджээ. “Сөрөг хүчний эсэргүүцлийн хүчтэй давалгааны хариуд гэсгээн цээрлүүлэлт ширүүссэнийг” тайлбарт тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэж, тэдэнд халдах ажлыг зохион байгуулагчид одоо болтол гэсгээл цээрлэл хүлээхгүй байгаа нь байж болшгүй хэрэг юм гэж жагсаалт гаргагчид мэдэгджээ.
2011-1012 оны жагсаалтад Орос улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 142-т бичигдэж байжээ. Тус оронд үг хэлэх эрх чөлөө хуучныг “гансран санагалзах байдалд” байгааг тэгэхэд жагсаалт гаргагчид тэмдэглэж байжээ. Орост гүтгэн гүжирдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасныг цуцласныг нааштай ахиц гэж өнгөрсөн оны жагсаалтын хавсралт тайлбарт тэмдэглэж байсан юм. Харин гүтгэн гүжирдвэл хариуцлага хүлээлгэх зүйл заалтыг 2012 онд Путин Эрүүгийн хуульд буцаан оруулсан байна.
2013 оны жагсаалтад Мали, Танзани, Оманы султант улс, Япон, Израиль, Малайз, Камбож улс доошилжээ. Жагсаалтын эхэнд Финланд улс бичигдэж, дараа нь Голланд, Норвег, Люксембург, Андорра улс орсон байна. Өнгөрсөн оны нэг адил Туркменистан, БНАСАУ, Эритрей жагсаалтын сүүл мушигаж байна. Жагсаалтад өнгөрсөн оны адил 179 орон бичигджээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ