Гүржийн хуучин батлан хамгаалахын сайд спиртээр контрбанд хийж байжээ

img

Давид Кезерашвили, 2008 он Гүржийн батлан хамгаалахын сайд асан Давид  Кезерашвилийг онц  их хэмжээний хахууль авч, бусдаас мөнгө нэхэж, этилийн спирт хууль бусаар оруулж ирэхэд дэмжлэг үзүүлж байсан  гэж сэжиглэж байна. Интерфакс агентлаг нэгдүгээр сарын 30-нд ингэж мэдээлжээ. Мөрдөн байцаах албаны мэдээгээр, Кезарашвили албан тушаалаа ашиглан, гаалийн татвар төлөлгүйгээр  2007 оноос Гүржид спирт оруулж ирэхэд хэд хэдэн бизнесчид дэмжлэг үзүүлж байжээ. 2008 онд төрийн албан албан хаагчийн ажлаа өгсөний дараа тэр өндөр албан тушаалд ажиллаж байхдаа тогтоосон элдэв харилцаагаа  ашиглан, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсныг хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид дурджээ. Кезерашвилийн үйлдлээс болж улсад 50 сая ам. долларын хохирол учирсныг мөрдөн байцаагчид  тогтоосон байна. Хуучин сайд өөрөө  луйврын аргаар 12 сая гаруй ам. долларыг хууль бусаар олсныг мөрдөн байцаагчид мэдэгджээ. Түүний  гэм буруутайг тогтоовол, тэр 11-15 хүртэл жил хоригдох ял сонсоно. Гүржээс гадна, израилийн харъялалтай хуучин сайдын байгаа газар одоогоор тодорхойгүй байна. Кезерашвили 2001 онд Михаил Саакашвилийн тэргүүлж байсан Гүржийн Хууль зүйн яаманд ажиллаж, тэр үеэс улс төрийн алба хашиж эхлэжээ. Сүүлд нь тэр Тбилиси хотын хууль тогтоох хуралд Саакашвилийн туслахаар ажиллаж, Саакашвилийг ерөнхийлөгч болсны дараа  Гүржийн санхүүгийн цагдаагийн газрын тэргүүн болжээ.  Тэр 2006-2008 онд тус орны батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yu ni sonin gej mana battulgaas ehleed,,,,kkkkkk
2013-01-31