
17 нас бүрэн хүрээгүй байхдаа 12 мянга орчим зураг, график зураг, түүний дотор М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр”, Л.Толстойн “Дайн ба энх” роман, Антуан де Сент-Экзюперийн “Бяцхан хунтайж” тууж, эртний Эллиний үеийн янз бүрийн домгийн сэдэвтэй зураг зурсан зөвлөлтийн зураач Надя Рушёва 1952 оны нэгдүгээр сарын 31-нд төржээ.
Нэг жижиг гаригийг түүний нэрээр нэрлэсэн юм.
Надежда Рушёва Улаанбаатар хотод зөвлөлтийн зураач Николай Константинович Рушёвын гэр бүлд төржээ.
Түүний ээж Дайдаловна Ажимаа-Рушева Тувагийн анхны бүжгийн жүжигчин юм. Тэднийх 1952 оны зун Москва руу нүүжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ