
Дэлхийн банк (ДБ) өөрийнх нь янз бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарсан авлигын 600 гаруй тохиолдлыг илрүүлсэн байна. Тус банкны ерөнхийлөгч Жим Ён Ким лхагва гаригт Вашингтонд сүүлийн 4 жил хагасын ажлын дүнг гаргажээ.
“Банкны зохих салбарууд авсан мэдээг судалж, цаашид зөв шийдвэр баталгаатай гарган, эрсдэлийг багасгах боломж олгох сургамж авах ёстой” гэж тэр тэмдэглэсэн байна.
Ингэхдээ “тус санхүүгийн байгууллагын төслүүдийг хэрэгжүүлэхэд гарсан ийм бохир луйврын тэр бүр тохиолдлыг илрүүлж чадахгүй байгааг” ДБ-ны ерөнхийлөгч хүлээн зөвшөөрчээ.
Статистикийн тоо баримтаас үзвэл, хөгжиж буй улс орнууд авлигаас болж жил бүр 20-40 тэрбум хүртэл ам. доллар алдаж байгааг Жим Ён Ким тэмдэглэсэн байна. Банкны ерөнхийлөгч ийм гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал хэмээн өөрийнхөө үзэж буй хэд хэдэн чиглэлийг бас онцлон дурдсан байна.
Энэ нь нь тухайлбал, “янз бүрийн оронд ил тод бодлогыг дэмжиж, одоо гарч буй эрсдэлийг илүү үр нөлөөтэй хянахыг эрмэлзэж, одоогийн зорилтыг шийдвэрлэхэд илүү системтэй хандах явдал юм”.
ДБ-ны ерөнхийлөгч хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулж буй тодорхой орнуудыг хэлэхээс ямар нэг байдлаар бултсан байна. Бангладешийн ганцхан төслийг л нэрлэж, “тус орны эрх баригчид авлигын хэргийг зохих ёсоор таслан зогсоохгүйгээс” болоод тус банк уг төслийг түр зогсооход хүрчээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ