ДОЗ энтэртаймэнтийн бүтээл “ДҮҮЛЭН НИС” уран сайхны кино удахгүй дэлгэцнээ

img

“ДОЗ” энтэртайнмэнтийн бүтээл “ДҮҮЛЭН НИС” уран сайхны кино нь  удахгүй дэлгэцэнд гархад бэлэн болоод байна. Энэхүү кинонд ажилласан уран бүтээлчдийн багт гадаадын уран бүтээлчид уригдан ажилласан бөгөөд урьд өмнө нь манай улсын киноны уран бүтээлчид гадны киночидтой хамтарсан төсөл нь гадаадын төсөл болон хэрэгжиж байсан бол энэ удаагийн “ДОЗ” энтертайнментийн уран сайхны кино болох “ДҮҮЛЭН НИС”уран сайхны кино төсөл нь гадны уран бүтээлчдийг өөрсдийн төсөлд хамруулж ажилласнаараа Монголын кино урлагт хийсэн анхны зоримог төсөл болсон гэж үзэж болох юм. Тус киноны зураг авалтын 80-аас илүү хувь нь Солонгос улсын Сөүл, Намянжу,Нажу,Улжин зэрэг хотуудад хийгдсэн бөгөөд Монгол улсад 20 орчим хувийн зураг авалтыг амжилттай хийж  дараагийн шатандаа ороод байна.Уг киноны зураг авалтыг дэлхийн стандартад нийцүүлэхээр төлөвлөсөн бөгөөд орчин үеийн кино урлагт одоо ашиглаж байгаа сүүлийн үеийн өндөр зэрэглэлийн хүчин чадал бүхий техникүүдийг ашигласан юм.Киноны дүрс нь өндөр нягтаршил бүхий 4-К формат, дууны дуугаралт 5,1 Doulbe Digital Surround систэмээр үзэгчидэд хүрэх юм. Энэхүү кинонд Монголын уран бүтээлчдээс гадна  Италийн нэр хүнд бүхий зөвлөх найруулагч, Итали улсын зураглаачид, Аргентин ,Энэтхэг, Солонгос улсын уран бүтээлчид киноны зураг авалтыг хамтран хийсэн бөгөөд  Монгол Солонгос  жүжигчид гол болон туслах дүрүүдэд тоглосон нь урьд өмнө нь хийгдэж байсан кинонуудаас онцлог юм. Кино бүтээхэд хамгийн их үүрэг оролцоо бүхий техник хэрэгсэл нь чанрын өндөр түвшинд байх нь Монгол улсад бүтээгдэж буй кинонд хамгийн дутагдалтай зүйлийн нэг болоод байсан бөгөөд энэхүү асуудлыг “ДОЗ” энтертайнментийн бүтээл “ДҮҮЛЭН НИС”уран сайхны кино бүрэн шийдэж чадсан юм. Б.Мөнх- Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amjilt hvsie ta nar mundag shvv
2013-01-31
Сайн камертай юм шиг байна. Нэг хоёрын гурваа билүү нэг кино нь үнэн сайн бичлэгтэй юм байна лээ. Манайхан ихэвчлэн зургийн аппараатаар кино хийгээд байдаг юм шиг байна лээ.
2013-01-31