Хамгийн хөгшин оффис менежер 100 насны ойгоо тэмдэглэв

img

Их Британид хамгийн өндөр настай оффис менежер өөрийн 100 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд үүрэгт ажлаа хийсэн хэвээр байгаа юм. Жим Клементс гэдэг энэ хүн 14 настайгаасаа хойш инженерээр ажилласан бөгөөд гавьяаныхаа амралтад 66 настайдаа гарсан гэнэ. Гэвч түүнд хийх юм олдохгүй, уйтгартай байсан тул мань хүн тэсэлгүй оффис менежерээр ажилд орсон байна. Гэхдээ тэр цагийн ажилтан хийдэг. Ингээд 34 жилийн туршид энэ ажлаа хийжээ. Түүнд ажил хийх нь ихэд таалагддаг тул тэрбээр энэ ажлаа орхих бодолгүй байгаа гэнэ. “Би хавтастай бичиг баримтуудыг ялгаж, утасны дуудлагад хариу өгдөг бөгөөд бичиг цаас хуулбарлан, хамт ажилладаг хүмүүстээ цайг нь аягалж өгдөг. Манай оффисын үйл ажиллагаа зогсохгүйгээс гадна би 100 насандаа ч залуу хүн шиг өөрийгөө мэдэрдэг” гэж өвгөн ажилтан ярив. “Жим гайхалтай хүн шүү. Тэр хошин шогийн өндөр мэдрэмжтэй” хэмээн түүнтэй хамт ажилладаг нэгэн эмэгтэй өгүүлжээ. Өөрийн тэгш тоотой төрсөн өдрийг Клементс өвөө гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэр хоёр хүүхэд, дөрвөн ач, зээ, нэг гучтай хүн юм. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

100 nastai gehed hyyhed tsootei yum bi 50 taidaa ach zee niilsen 20 ood hyyhedtei bna
2013-01-31