Хөлбөмбөг: “Эль Классико” тэнцээгээр өндөрлөлөө

img

  Испаний “Эзэн хааны цом” – ын төлөө тэмцээний хагас шигшээн эхний тоглолт “Сантъяго Бернабеу” цэнгэлдэхэд болж өнгөрлөө.  Хоёр багийн дасгалжуулагчид доорхи бүрэлдэхүүнийг  талбайд гаргажээ. Реал: Лопес, Карвальо, Арбелоа, Варан, Алонсо, Эссьен, Озил, Хедира, К.Рональдо, Бензема (Игуаин, 63), Кальехон (Модрич, 58) Барселона: Пинто, Альвес, Пике, Альба, Пуйоль, Иньеста, Фабрегас (Тьягу, 84), Бускетс, Шави, Педро (Санчес, 76), Месси Тоглолтын эхний гоолыг Мессигийн дамжуулалтаар Фабрегас 50’ – нд хийсэн бол “Реал” – ын тэнцээний гоолыг залуу тоглогч Варан 81’ – нд мөргөж тоог тэнцүүлсэн юм. Хариу тоглолт II сарын 27 – нд “Барса” – гийн талбайд явагдана. Б.Оргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ