Ерөнхий сайд Н.Алтанхуяг У.Бангуод бараалхлаа

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуод бараалхлаа.

   Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Э.Дөлгөөн, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар оролцлоо.

Хятадын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу,Шэнь Чунь-яо, БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, Худалдааны дэд сайд Жун Шань,БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун нарын албан ёсны төлөөлөгчид байлцлаа.

   Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён У Бангуотой танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, түүний айлчлал Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын парламент хоорондын харилцааг лавшруулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

   Харин ноён У Бангуогийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд олон жилийн турш ихээхэн үүрэгтэй ажиллаж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, БНХАУ-ын Ерөнхий сайд ноён Вянь Зябогийн мэндийг дамжууллаа. Монгол Улсад анх удаа айлчлан ирсэн тэрбээр манай орны эдийн засаг идэвхтэй хөгжиж буйг нүдээрээ харж, бахархаж байгаагаа хэлээд “Монгол Улс бол Хятадын чухал хөрш мөн. Манай хоёр улс их бүтээн байгуулалт, шинэ хөгжлийн гараан дээр байна.

Монгол Улс байгалийн баялаг ихтэйгээрээ давуу талтай бол манай Хятад улс хөрөнгө, техникийн хувьд боломжтой. Тиймээс бид худалдаа, эдийн засгийн салбарт нягт хамтран ажиллаж, илүү их амжилт олох боломжтой” гэлээ. Түүнчлэн, Монгол Улсын төлөвлөж байгаа томоохон бүтээн байгуулалтад Хятадын нэр нөлөө бүхий томоохон компаниудыг оролцуулахад бэлэн байгаагаа илэрхийлээд, харин хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн үндэс нь хэн хэндээ тодорхой, тогтвортой байх нь чухал гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо хэллээ.

   Монгол Улсын үе үеийн Засгийн газар БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирснийг Н.Алтанхуяг сайд тодотгов. Түүнчлэн, хоёр орны харилцаа эдүгээ стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байна гээд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааны тогтвортой хөгжилд чухал үүрэгтэйг онцолсон.

    Ерөнхий сайд “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нөөц боломжих байна. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуйн салбарт бид өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TURUU:
Монгол Улс байгалийн баялаг ихтэйгээрээ давуу талтай бол манай Хятад улс хөрөнгө, техникийн хувьд боломжтой. Тиймээс бид худалдаа, эдийн засгийн салбарт нягт хамтран ажиллаж, илүү их амжилт олох боломжтой” HEDEN JIL GADAADYNHAND INGEJ DOROMJLUULAH YUM BE. BELNEER MUNGU TARAAJ BAIHAAR TECHNOLOGY SHINJLEH UHAANDAA HURUNGU ORUULAACH EE. MONGOL HUN UILDVER UURHAIGAA UURUU YAGAAD ASHIGLAJ BOLOHGUI GEJ. YADUU HOOSON, TECHNOLOGYGUI TANAI GAZRYG UHAAD BID BAYAJIYA, TENEG TA NAR HARAAD SUUJ BAI, YAHAV TA NART HEDEN TSAAS UGNU TUUGEER ARHIA UUNA UU IDNE UU HAMAA ALGA ZA ZA MANAI HILIIN EREEN HTS DAHIAD MANAI CHANARGUI BARAAG AVAAD TER MUNGUU URNE BIZ, TEGEHEER 100 HUVI MANAID ASHIGTAI YUM DAA GEJ ENE HYATAD UVGUN BODOJ BGAA ---------BI BARAG TAACHIHSAN UU,,,, UHAANTAI BAIGAARAI MANAIHAAN
2013-02-02
За одоо ойлгосон уу? ккк:
Хятадын АИХурал байнгын ажиллагаатай биш.Байнгын хороо нь манай УИХ гэсэн үг. Манай Е.сайд Байнгын хорооны даргад өөрөөр хэлбэл УИХ-ын даргад нь бараалхах нь зөв шүү. Байнгын хорооны дарга гэхээр та бүхэн эргэлзээд байх шиг байна.Бүх зүйл дипломат ёслолын дагуу явдаг. 2 улсын Гадаад яам бүгдийг нэг бүрчлэн хэлэлцдэг юм аа.
2013-02-01
Дипломат ёс шүү дээ:

Эргэлзээ байхгүй:

Буруу биш ээ:

олвь:

хаха:
энд сэтгэгдэл бичсэн нөхдүүд гадаад харилцааны талаар ямөр ч мэдлэггүй гэдгээ харуулж байх шив дээ. Албан тушаалын дэсээр бараалхана, хүлээн авч уулзана шүү дээ. Аль улсад байх нь хамаагүй.
2013-02-01
torson nutagtaa gadaadiin hynd baraalhnaa gej Altanhuyag doroitsoniih uu, Mongol uls doroitsoniih uu?
2013-02-01
ene medeeg zasgiin gazryn hevlel medeeleliin alba beldej ugsun yum shu de buh hevlel medeeleliin heregsekeer A B gui yag adilhan iim medeeleluud tsatsagdaj baigaa ,,,neg muu baingyn horoony dargad daldasganaj ochood, buur uuriinhuu gert shuu,,, tui chort,, gutchihlaa
2013-01-31
pol:
medee oruulsan lalar yu geed soliorood bnaa...haanaas irsen lalar veeee
2013-01-31
ene medeeg zasgiin gazryn hevlel medeeleliin alba beldej ugsun yum shu de buh hevlel medeeleliin heregsekeer A B gui yag adilhan iim medeeleluud tsatsagdaj baigaa ,,,neg muu baingyn horoony dargad daldasganaj ochood, buur uuriinhuu gert shuu,,, tui chort,, gutchihlaa
ХУЖАА:
хужаа харахаараа бөгсийг долоох нь энэ дээдсийн араншин ха ха ха
2013-01-31
Ene erguu mal bichsen um uu, esvel sanaataigaar hyatadad yilchildeg gar uu? Ali ali n baisan, chi Mongol hyn gej heleh erhgui um bna. Ovog deedes mini yyniig harsan bol yaj havtalzaj , uur n sagsaih baisan bol...
2013-01-31
cainaa:
yahaaraa manai said tenej yvaa hujaad baraalhdag ym be
2013-01-31
yahara mongol hun enend baraalhdag bilee ene deedchuud buur uhehnee bugd hujaa nariin gar hol
2013-01-31
Harin Altanhuyagt l baraalhmaar yum, yahara eh orond ni irchihed baralhulad bdiin bol, setguulchid jaahan anhaarch bichmeer yum
2013-01-31
ene medee oruulsan mangartaa yamar arga xemjee avax vol. esvel zoriud doosh ni xiisen uym bolov uu?
2013-01-31
kkk:
zio zia argagui l gar xol bologsod ni uym doo. baraalaxlaa gene. buxel buten ulsiin yeronxii said baij irsen gadnii uymand baraalxaad ain....
2013-01-31
u bango ni altanhyuag baraalhasan yum bishuu aan
2013-01-31