Хуулийн төслийг баталлаа

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй тул Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжив.
Ингээд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг 67,4 хувийн саналаар, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 69.0 хувийн саналаар тус тус дэмжсэнээр дээрх хуулиуд батлагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ