СЕХ-ны Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Цэц хуралдана

img

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж,  Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг ирүүлсэн билээ.

Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан  маргааш болно.

 Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахдаа нийт сонгогчийн  50-аас дээш хувь нь оролцоогүй байхад тухайн санал хураалтыг хүчинтэйд тооцон Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Арвинг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны дээрх тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2,  Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн  хэмээн үзэж ийнхүү нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсан байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

y:
tsoonh buwu kopernikuud zuvdoj songuuluin eronhii horoo mongonii hatuu bodlogoo barival
2013-02-01
Сэтгэгдэл:
Арвин биш Харвин болжээ хөөрхий.
2013-02-01
АРВИН БУДАА
2013-01-31
Зөв. ӨӨдгүй урвагч авгайг тат.
2013-01-31