
Лаост суралцаж буй монгол оюутан залуу мотоциклтой явж байгаад энэ сарын 29-нд автомашинтай мөргөлдөж осолд оржээ.Тэрээр нэлээд хүнд гэмтэл авсан бөгөөд Лаосын нийслэл Вьентьян хотын цусны нэгдсэн төвд түүний цусны бүлэгт тохирох нөөц байхгүй байсан тул тус хотод ажиллаж амьдардаг монгол иргэд санаачлага гарган цусны шинжилгээ өгч, бүлэг нь таарсан дөрвөн иргэн нутаг нэгтэндээ цусаа хандивлалаа. Осол гарсан даруйд манай ЭСЯ-наас өвчтний ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, Вьентьянд ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна хэмээн
Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ