
Рок попын ертөнцөд хамгийн хөдөлмөрч, хөдөлгөөнтэй нэгэн хэмээн хэлэгддэг дуучин Ану БНХАУ-д энэ жилээс сурч байгаа билээ. Тэрээр эхний нэг жил хэлний бэлтгэлд суух бөгөөд зав чөлөөгөөрөө уран бүтээлээ туурвих боломжийг алдахгүйгээр хичээж байгаа гэнэ лээ. Бээжин хотод түүний сурч байгаа Цинхуа Дахью их сургууль нь бүх Хятадад рейтингээрээ нэгдүгээрт бичигддэг, зэрэглэлийн хувьд маш өндөр сургууль ажээ. Залуу хүний хувьд мэдлэг, боловсролдоо анхаар байгаа нь сайшаалтай . Дуучин бүсгүй улирлын амралтаараа эх орондоо ирээд удаагүй байна. Эх орон, элгэн саднаа ихээхэн санасан бүсгүй сайхан амарч байгаад их эрдмийн зүг хүлгийн жолоо залах юм гэнэ.
Эх сурвалж
http://factnews.mn/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ