АНУ-д хар салхи дэгдлээ

img

Өчигдөр АНУ-ын арваад мужийг аянга цахилгаантай аадар бороо дагуулсан хуй салхи дайрчээ. Хуй салхины улмаас Теннесси болон Жоржия мужид хоёр хүн байшиндаа даруулан амь үрэгдэж, 17 хүн гэмтэж бэртсний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа тухай ВВС агентлаг мэдээлж байна. АНУ-ын цаг, уурын газраас мэдээлснээр хуй салхины гамшигт Жоржия, Теннесси, Техас, Миссиссиппи, Алабама, Кентаки, Флорида, Индиана зэрэг мужууд их, бага хэмжээгээр өртсөн байна. Ширүүн хуй салхи айлын байшин, мод бутыг эвдлэн сүйтгэж, автомашинуудыг хөмрөн, гэрэл цахилгаан, харилцаа холбоог тасалсан байна.  Хуй салхины гамшигт Жоржия мужийн Адайрсвилл хот хамгийн их хохирол амсч, үйлдвэр, зочид буудлууд эвдрэн сүйдэж, нэг хүн амь үрэгдсэн байна. Тус мужид хуй салхины дараа 21 мянган хүн гэрэл цахилгаангүй болсон ажээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ