Борис Ельцин

img

ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельцин энэ өдөр  төржээ (1931-2007). Борис Николаевич Ельцин 1955 онд Уралын политехникийн дээд сургуулийг “барилгын инженер” мэргэжлээр төгсгөжээ.  Дараагийн арвангурван жилд нь Свердловск мужид  эхлээд мастер, дараа нь инженер, комбинатын даргаар ажиллаж байсан байна. Сүүлд нь Свердловск мужийн намын хорооны нарийн бичгийн дарга болжээ. 1985 онд Москвад ЗХУКН-ын ТХ-ны барилгын хэлтсийг тэргүүлж, ЗХУКН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга,  дараа нь Москва хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болжээ. 1987 онд ЗХУКН-ын ТХ-ны аравдугаар сарын бүгд хурал дээр Улс төрийн Товчооны гишүүн Лигачевыг шүүмжилсэн юм. Тийнхүү Ельцинийг хотын намын хорооны удирдлагаас зайлуулсан байна. 1990 онд  ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн даргаар анх удаа өрсөлдөгчтэйгээр  сонгогдсон юм. Мөн ондоо ЗХУКН-аас гарснаа мэдэгджээ.  1991 оны зургаадугаар сарын 12-нд нийт ард түмний саналаар ОХУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ельцин огцорч байгаагаа зарлаад, ерөнхийлөгчийн  хугацаа дуусахаас өмнө бүрэн  эрхээ өөрийн залгамжлагч Владимир Путинд шилжүүлсэн юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ