
“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригийг уг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гэнэ. Орос, Монголын хамтарсан тус үйлдвэрийн Монголын талын хувийг эзэмшдэг ТӨХ өнөөдөр хуралдаж түүнийг өөрчлөх аж. Мөн үүнтэй зэрэгцэн уулын баяжуулах үйлдвэрийн удирдлагууд, дэд захирлуудыг ч солих юм.
Үүний нэг жишээ болж худалдаа эрхэлсэн дэд захирлын албанд Б.Ариунболд хэмээх эрхэм томилогджээ. Тэрбээр Ардчилсан намын гишүүнээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга болж чадсан нэгэн. Хан-Уул дүүргийн Ардчилсан нам өнгөрсөн 2008-2012 оны хугацаанд ялалт байгуулж, хөх өнгөөр тэмдэглэгдэн цор ганц ардчилсан дүүрэг болж байсан юм. Улмаар тэрбээр НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж нийслэл дэх сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэж байжээ. Ер Б.Ариунболдын удирдсан Хан-Уулын Ардчилсан намынхан өнгөрсөн онд нам нь ялалт байгуулахад нэлээдгүй түлхэц болж чадсан гэдэгтэй улстөрийн хүрээнийхэн санал нэгддэг гэх. Ийм нэгэн эрхэм “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн дэд захирлаар томилогджээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ