Ногоон цөлийг бий болгосон гайхамшгууд
Дэлхий нийтээрээ ногоон хөгжлийг эрхэмлэн сөөм газрыг ч болов ногооруулахаар хүчин чармайж байгаа. Хөрс сайтай эх газрын бүү хэл аагим халуун цөлийг ч ногооруулж хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөдөлмөрлөж цөлд ногоог байгууламж бий болгосон газруудыг танилцуулая.
Энгийн нүдээр харвал зүлэг битгий хэл зэрлэг шарилж хүртэл ургахаас халшрам газарт усалгааны системийг сайн ашигласнаар ногоон тал бий болгож чаджээ. Энгийн нэг өвс ургуулаад зогсохгүй тэр талбайд улаан буудай ургуулж байгаа нь усалгаа тордлогоо сайн хийсний үр дүн хэрхэн боломжгүй зүйлсийг ч хий болдгийн тод жишээ болсоор байна. Дэлхий долоон тэрбум хүнээ тэжээхийн тулд хэрэглэж болох хамгийн эерэг хийгээд зөв аргуудыг хэрэгжүүлэхээс өөр зам үлдээгүй ч байж болох юм. Одоогоос дөчин жилийн өмнө энэ газар ямар ч усгүй бас ямар ч ургамалгүй хатсан газар л байсан. Харин өнөөдөр үр өгөөжөө өгсөн 120 куб метр тариалангийн талбай болсон байна. Усалгаат тариалангийн талбайнууд /Саудын Араб/
Энэ зургийг НАСА-гийн сансрын агентлагаас авчээ. 15 жилийн өмнөөс энэ газрыг ногооруулж эхэлсэн аж. Их элсэн цөлд ийм том ногоон байгууламж бий болгож чадсан нь тун гайхалтай. Үүнийг өдий зэрэгтэй болгоход усалгааны систем хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Их элсний дор байгаа усны асар эх нөөцөөс ийнхүү усалгааны эхийг гарган авч байгаа аж.

АНУ-ын Невада дахь ургацын талбай
Энэ газар мөн л цөлөрхөг, үржил шим муутай гэгддэг. Гэсэн хэдий ч усалгааны ачаар аагим халуун цөлд таримал ургамлын асар том талбайг бий болгож чадсан байна. Энэ газар усны нөөц багатай. Газар доорхи усыг бүгдийг нь ашиглах боломж бага учир Колорадо голоос эх татан усалгааг явуулдаг.

Арабын нэгдсэн Эмиратын баян бүрд
Цөлд бий болгосон бас нэгэн гайхамшгуудын нэгд зайлшгүй нэрлэгдэх газар бол Арабын нэгдсэн Эмиратын хүний гараар бий болгосон баян бүрд юм. Энэхүү тансаг баян бүрдийг бий болгоход ихээхэн хөрөнгө хаясан нь мэдээж. 16-р зуунаас эхлэн газрын гүний усыг ашиглаж эхэлсэн ард түмэн. Тэр цагаас эхлэн баян бүрдийг цэцэрлэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо энэ цэцэрлэгт хүрээлэнд бүх төрлийн жимс, мод, бут, сөөгүүд ургадаг болжээ. Мөн өндөр зэрэглэлийн зочид буудал ч байрладаг юм байна.

Өмнөд Африкийн цөлийн шигтгээ
Өмнөд Африкийн шатам халуун цөлд усан үзмийн талбай бий болгоно гэдэг агуу хөдөлмөр биш гэж үү. Энэхүү усан үзмийн тариалан Өмнөд Африкийн хойд нутгтийн Кеп аймагт байдаг. Энэ талбайгаас хамгийн алдартай улаан дарсны түүхий эдийг бэлтгэн нийлүүлж байгаа юм. Усан үзмийн талбай Өмнөд Африк болон Намиби улсын хилийн зааг орчимд байрладаг.

Цөл дэх нарны эрчим хүчний станц Сахарын цөлөөс гарган авч буй эрчим хүчний томоохон үйлдвэрлэл болох нарны эрчим хүчний станц. Толь ашиглан нарны эрчим хүчийг хуримтлуулж газрын гүнээс ус татах төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Ингэснээр сарахын цөлд том хэмжээний ногоон төгөл бий болох юм. Энэ бол ногоон дэлхий хэмээх томоохон төслийн хүрээнд хийгдэж буй ажил. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ