М.Цэрэндоржийг хууль дээдэлж ажиллахыг хүслээ

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай холбоотой асуудлаар тус дүүргийн ИТХ-ын дарга М.Цэрэндоржид албан тоот хүргүүллээ. Уг тоотод, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09–ний өдрийн 179 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ц.Болд томилогдон, хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул Ц.Нүүдэлийг дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлсэн асуудлыг хуулийн хүрээнд авч үзэх боломжгүй гэсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 2010 оны төсвийг дүүргийн ИТХ-аар 2011 оны төсөв хэлэлцүүлэхээс өмнө багтаан батлуулахыг хуулиар эрх хүлээсэн даргын хувьд зохион байгуулж, хууль дээдэлж ажиллахыг хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ