
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сар шинийн өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд маргааш 10.00-20.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын бүсэд автомашины улсын дугаар нь тэгш оронгоор төгссөн автомашинтай иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин ням гарагт 10.00-20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн орон нь сондгой бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх түр зохицуулалт хийсэн юм. Захирамж дагуу энэхүү түр зохицуулалт энэ амралтын өдрүүдээр үйлчилээд цаашид үргэлжлэхгүй г
эж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ