Германд тэмээ үржүүлгийн ферм шатаж 86 тэмээ үхжээ

img

Өнгөрсөн шөнө Германы "Black Forest” дахь Стуттгардын тэмээ үржүүлгийн фермд гал гарч ферм тэр чигтээ шатаж үржүүлж байсан 86 тэмээ шатаж үхсэн байна.  Тэрхүү аймшигт галаас ердөө таван тэмээ л амьд гарчээ. Аз болоход хүний амь нас эрсдэлгүй өнгөрсөн байна. Энэ ферм нь тун алдартай байсан бөгөөд хүмүүс маш холоос фермийг зорин ирж тэмээ унаж, тэмээний сүү худалдан авдаг байжээ. Фермийн эзэд болон цагдаа нарын гаргасан шинжилгээгээр тэнд гал гарах ямар ч нөхцөл байгаагүй, харин хэн нэгэн этгээд санаатайгаар гал тавьжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Фермийн гол барилга бүхэлдээ шатсан бөгөөд үүнийг тооцож үзвэл хоёр сая еврогийн өртөг гарч байгаа аж. Харин фермийн гол өмч болох тэмээнүүдийн өртгийг хараахан  үнэлж гаргаж амжаагүй байна. Фермийн эзэн сэтгэл санааны гүн хямралд орсон байгаа бөгөөд бүх амьдралаа зориулж ирсэн ферм нь юу ч үгүй шатсанд итгэж чадахгүй байгаа аж. Галд шатсан ферм зөвхөн гэр бүлийн  өмчөөс гадна бүс нутгийн нэлээд хэдэн хүний гол ажлын байр болж байсан юм. Гал орон нутгийн цагаар шөнийн 02.10 цагийн орчимд гарсан бөгөөд гал сөнөөгчид болон оршин суугчдын хамтарсан 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр галын унтрааж чадсан байна. Э. Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Germand uu temee yu urjuulgiin gazart uu bas shataad uu gui neere yaltcgui l sonin medee bn shu
2013-02-01